Нууц мэдээллийн уурхай

Нийслэлд 26 сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламж шинээр ашиглалтад ороод байна

Нийтэлсэн: 2019-09-26 01:45:55

 

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлд гурван ээлжээр хичээллэж байгаа төрийн өмчийн сургуулиудын хүртээмжийг нэмэгдүүлж 100 хувь хоёр ээлжинд шилжүүлэх, зарим хороодод сургууль, цэцэрлэг шинээр барьж байгуулахаар тусгагдсан. Тэгвэл өдгөө Улаанбаатарт 26 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулаад байгаа юм. Ингэснээр сургуулийн сурагчдын суудлын тоо 6840, цэцэрлэгийн хүүхдийн ор 2500-аар нэмэгджээ.

Энэ талаар өнөөдөр нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас нийслэлийн хэмжээнд энэ онд улсын төсвийн хөрөнгөөр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн барилгын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хот байгуулалт, хөгжлийн газраас Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж “Барилга байгууламжийг эхлүүлж, эцсийн шатанд хүлээж авч ашиглалтад оруулах явцад алдаа дутагдал цөөнгүй илэрч байна. Тухайлбал, захиалагч буюу хяналт хэрэгжүүлэгч байгууллага нь барилга байгууламжийн шаардлагатай бичиг баримтыг дутуу бүрдүүлэх, барилгын ажлын явцын дунд зураг өөрчлөх, эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг хэрэгжүүлэхгүй асуудал гарч байна. Мөн зарим барилгын зураг төслийг зохиогч байгууллагуудын мэргэжлийн хариуцлага дутмаг байна. Харин гүйцэтгэгч байгууллагууд хяналтаа сул тавьж байгаа бөгөөд зураг төслүүдээс зөрүүтэй гүйцэтгэхийн зэрэгцээ зам талбайн ажил хийхгүй орхих зэрэг асуудал цөөнгүй илэрсэн. Зураг төслийг зохион байгуулагч байгууллагууд цэцэрлэгийн барилгын гал тогооны хэсэг рүү хүнсний бүтээгдэхүүн буулгадаг зайлшгүй шаардлагатай орц гарц талбайг тусгахгүй орхигдуулдаг асуудал ч бий. Эдгээрийг бид дүгнэж цаашид яах хэрэгтэй талаар зөвлөмж өгөн ажиллаж байна" гэлээ.

Хот байгуулалт, хөгжлийн газар нь наймдугаар сард нийт 73 барилгад шинээр зөвшөөрөл олгож, таван барилга байгууламжийн зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгасан бол энэ сард нэмж 82 барилгад шинээр зөвшөөрөл олгож, нэг барилгын зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгаад байгаа аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших