Нууц мэдээллийн уурхай

Хотын захирагч С.Амарсайхан Налайх дүүргийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо

Нийтэлсэн: 2019-09-25 06:00:27

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүргийн иргэдтэй уулзаж,  санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн иргэд оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүүдүүлэхэд чиглэсэн шат дараатай цөөнгүй ажлуудыг хэрэгжүүлж байгааг дурьдлаа. Төр захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажил бүхэнд  иргэд та бүхний оролцоо чухал” гэдгийг тэрбээр онцолж хэлсэн юм.

Мөн Налайх дүүрэгт энэ онд хийгдэж байгаа бүтээн байгуулалтуудын талаар танилцуулж, иргэдийн санал сэтгэгдлийг  сонслоо. Иргэдийн зүгээс хүүхдийн цэцэрлэг барих, урлаг спортын заал, парк байгуулах, хогны асуудлыг шийдвэрлэх, хилийн цэсийн маргаан зэрэг тулгамдсан асуудлуудаа Хотын захирагчид уламжилж, хариулт авав.

Хотын Захирагч С.Амарсайхан иргэдээс уламжилсан тулгамдаж байгаа асуудлуудаас дүүргийн хэмжээнд шийдвэрлэх боломжтой асуудлыг яаралтай шийдвэрлэхийг дүүргийн Засаг даргад Ч.Раднаабазарт үүрэг болголоо.

Тэрбээр хэлэхдээ “Дүүрэг бүрт асуудал бий. Хотын хөгжилд иргэдийн оролцоо чухал. Тиймээс иргэд оршин суугчид та бүхэн төр засгаас хэрэгжүүлж байгаа ажлуудыг дэмжиж, хамтарч ажиллаарай. Ирэх  долоо хоногоос эхлэн нийслэлийн хэмжээнд дүүрэг, хороодын Засаг дарга нар хороон дээрээ өөрсдөө очиж, иргэдийн дунд орж ажиллахаар болж байгаа. Энэ хүрээнд иргэд та бүхэн шийдвэрлүүлэх асуудлын саналаа нэгтгэж ирүүлээрэй” гэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших