Нууц мэдээллийн уурхай

Cөүл хотын их сургуулийн салбарыг Монгол улсад байгуулах асуудлаар санал солилцлоо

Нийтэлсэн: 2019-09-25 01:38:33

 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын их сургуулийн ерөнхийлөгч Сун Соон Так тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэтхэг, Индонез, Вьетнам зэрэг Азийн хэд хэдэн оронд судалгаа хийсний үр дүнд Сөүл хотын их сургуулийн гадаад улс дахь анхны олон улсын кампусыг Төв аймагт байгуулахаар төлөвлөсөн, орон нутгийн удирдлагын зүгээс дэмжиж байгаад талархалтай байна гэж Ноён Сун Соон Так яриагаа эхэллээ. 2020 оноос барилга, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, 2023 онд анхны элсэлтээ авах төлөвлөгөөтэй бөгөөд тус сургуулийн оюутнууд 3+1 буюу Монгол Улсад гурван жил суралцаад дадлагажих хөтөлбөрөө БНСУ-д дүүргэнэ. Ухаалаг хот төлөвлөлт, архитектур, ай си ти цахим засаглал, хөдөө аж ахуйн мэргэжлүүдээр боловсрол олгоно гэв.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гадаад улстай хамтарсан сургууль байгуулж, кампус хэлбэрээр хөгжүүлж буй сайн туршлага бидэнд буй, тухайлбал Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн сургууль гэдгийг дурдаад танай төслийн хувьд орон нутагт хэрэгжүүлэхээрээ онцлог, нийслэлийн төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтой юм гэлээ. Тиймээс мэргэжил, боловсролын зэрэг олгох сургалтын үйл ажиллагаа эрхлэх, багшлах хүний нөөцийг ажиллуулахтай холбоотой зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгож, бодлогын дэмжлэг үзүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлэв.

Уулзалтад Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Т.Буян-Ундрах болон Сөүл хотын их сургуулийн төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч Жэ Сонг Ху, мөн сургуулийн хот төлөвлөлтийн олон улсын сургуулийн захирал Пак Хён нар оролцов.

Дашрамд дурдахад 101 жилийн баялаг түүхтэй Сөүл хотын их сургуульд өнөөгийн байдлаар 25 монгол оюутан элссэн бөгөөд зарим нь хэдийнэ төгсөөд эх орондоо иржээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших