Нууц мэдээллийн уурхай

“Home plaza” тойрсон хөдөлгөөн огтлолцолгүй болох шийдэл

Нийтэлсэн: 2019-09-24 02:09:57

 Замын цагдаагийн хажуугийн гүүрэн замын хөдөлгөөн ямар болох талаарх бодит мэдээллийг жолооч нарт хүргэе.

Нэгдүгээрт: Ертөнцийн зүгээр хойд талаасаа урсах хөдөлгөөн “Home plaza”-гийн зүүн талаар чигээрээ явж шууд “Е март”-ын гэрэл дохиотой уулзварт хүрэхээр төлөвлөж байгаа  юм байна. Хөдөлгөөнийг ингэж зохицуулснаар цаашид “Home plaza”-г тойрох хөдөлгөөн  байхгүй болж байгаа  аж. Нэгдүгээр зурагт тэмдэглэсэн хэсгийн замыг 4,5 метр өргөтгөх ажил яг одоо хийгдэж байна.

Хоёрдугаарт: Замын цагдаагийн гүүр талаасаа баруун гар тийш эргэх хөдөлгөөнийг чөлөөтэй болгохоор “Home plaza”-гийн хойд талын зорчих  хэсгийг өргөтгөх ажил ид дундаа явж байна. Энэ хэсгийг 2 дахь зурагт гэж тэмдэглэн үзүүлэв.

Гуравдугаарт: “Баянмонгол” хорооллоос Гандийн гудамж, “Наадам” центрийн чиглэл болон Их монголын гудамж руу орох хөдөлгөөн баруун гар тийш эргэж гүүрний доогуур эргэх хөдөлгөөн хийх юм байна. Энэ хөдөлгөөнийг 3,4,5 гэж зурагт тэмдэглэсэн ба энэ хэсгийн зам засах ажлыг 14 хоногийн дараа дуусгахаар төлөвлөжээ. Уг зохицуулалтуудыг хийснээр  “Home plaza” тойрсон хөдөлгөөнд огтлолцол байхгүй болж хөдөлгөөний эрчим нэмэгдэх аж.

Мөн Гандийн гудамжнаас Баянмонгол хороолол руу чиглэх хөдөлгөөнд огтлолцол үүсэх  асуудлыг шийдвэрлэхээр  ажиллаж байгаа тухай Нийслэлийн замын хөдөлгөөн төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ. Замын хөдөлгөөний дээрх зохион байгуулалтыг хийснээр “Home plaza” тойрсон хөдөлгөөнд огтлолцол үүсэхгүй юм байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших