Нууц мэдээллийн уурхай

Монгол улсад Ази, номхон далайн бүс нутгийн хорих байгууллагын удирдах ажилтны 39 дүгээр бага хурлыг зохион байгуулж байна

Нийтэлсэн: 2019-09-23 07:39:56

Энэ сарын 23-28-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод Ази, номхон далайн бүс нутгийн удирдах ажилтны 39 дүгээр бага хурлыг зохион байгуулж байна. Уг хурлыг анх 1980 онд өнөөгийн БНХАУ-ын Хонг Конг улсад зохион байгуулж байжээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн тус бага хурлын 39-дэх удаагийн хуралдаан нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог юм.

Хуралд 28 орны 37 байгууллагын 120 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна. Тус бага хурлаар оролцогч орнуудын хорих байгууллагууд нь өөрсдийн туршлага, ололт амжилтыг хуваалцах, улс орны ял эдлүүлэх ажиллагаа, тулгарч буй бэрхшээл болон шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, тухайн улсын хорих байгууллагын хөгжлийн түвшинг судалж танилцах үйл ажиллагаа явуулдаг. Энэ удаагийн бага хурлыг “Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь” сэдвийн дор зохион байгуулж байгаа бөгөөд уг сэдвийн хүрээнд “Засан хүмүүжүүлэх үйл ажиллагаанд тулгарч буй бэрхшээл болон шийдвэрлэх арга зам”, “Орчин үеийн техник, технологийг хорих байгууллагын үйл ажиллагаа, хоригдлын хүмүүжил, хяналтыг сайжруулахад ашиглах”, “Сэтгэцийн өөрчлөлттэй, мансуурах бэлдмэл хэрэглэх донтой хоригдлуудтай ажиллаж, хүмүүжүүлэх”, “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, түүнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, арга зам”, “Насанд хүрээгүй болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн хоригдлуудтай ажиллаж, тэднийг хүмүүжүүлэх арга зам” зэрэг асуудлыг хэлэлцнэ.

Хурал зохион байгуулагчдын зүгээс шүүхийн шийдвэрийн биелэлтийг хэлбэрэлтгүй хангах, хорих ялаар шийтгэгдсэн хүнийг нийгэмшүүлэх, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлыг дан ганц улсын дотоод хүрээнд авч үзэлгүйгээр бүс нутгийн хэмжээнд хэлэлцэн зөвшилцөж, оновчтой шийдлийг эрэлхийлэхэд ач холбогдол оршиж байна гэж үзэж байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших