Нууц мэдээллийн уурхай

Ч.Гантулга: Зөвшөөрөлгүй, дураараа эхлүүлсэн ажлыг шууд зогсооно

Нийтэлсэн: 2019-09-19 02:24:36

 

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Гантулга өөрийн сонгогдсон тойрог Баянзүрх дүүргийн VI, XXV хороодод ажиллаж, эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрх иргэдийн эрхийг ноцтой зөрчиж буй зарим хашаа, хашлагыг буулгах, газар чөлөөлөх талаар нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг өглөө. Тодруулбал, Баянзүрх дүүргийн VI хороо Бөхийн өргөөний зүүн урд талд байрлах, хуучнаар шинэ сонголт дэлгүүрийн зүүн талд зам дагуу зөвшөөрөлгүй хашлага барьсан байдалтай газар дээр нь танилцав. Иргэдийн зүгээс тус хашлагыг явган хүн зорчих хэсэгт барьж буй талаар бухимдалтай хандаж буйгаа олон нийтийн сүлжээгээр түгээж, эсэргүүцэж байгаа юм. Тэгвэл тус газарт “Халиун уул” гэх компани үйлчилгээний төв барьж буй бөгөөд өөрийн эзэмшлийн талбайгаас хашаа сунган барьсан, нийтийн эзэмшлийн талбайд цэцгийн мандал барьж буй хэмээн явган хүний зам дээр тоосгон хашлага барьсан нь иргэдийг ийнхүү бухимдуулаад байгаа аж. Ингэхдээ холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй гэнэ.

Ч.Гантулга: Зөвшөөрөлгүй, дураараа эхлүүлсэн ажлыг шууд зогсооно

Ингээд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Гантулга тус асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

-Нийтийн эзэмшлийн талбай руу хашаагаа сунган барьсан байна. Та компанийн захиралтай уулзлаа. Ямар арга хэмжээ авах вэ?

-Энэ ажлыг шууд зогсооно. Компанийн зүгээс энд цэцгийн мандал тарих, сандал байршуулах ажил хийж байгаа гэж байна. Гэвч энэ үйл ажиллагаа нь ямар ч зөвшөөрөлгүй, хашаагаа өөрийн эзэмшлийн талбайгаас метр гаруй сунгаж барьсан учраас хууль, журам зөрчиж байгаа юм. Ер нь 13 хорооллын VI, XV, XVIII, XXV хороодод энэ мэт хуулиас гадуур үйл ажиллагаанууд хийгдээд байгаа. Тэр болгоныг бид аль болох таслан зогсоож ажиллаж байна. Ер нь өнгөрсөн энэ 10 гаруй жилийн хугацаанд замбараагүй газар олголт, газрын төлөвлөлтийн дагуу ажиллаагүй байдал, бодлого, төлөвлөлт буруу явснаас болж өнөөдөр байшин хороолол дунд хүүхдийн тоглоомын талбай барих ч газаргүй болчихсон байгаа юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид 10 гаруй байршилд улс нийслэлийн тоглоомын талбай барьж ажилласан. Нэмж ногоон байгууламж, тохижилт хийе гэхээр харамсалтай нь дандаа хувийн компаниудын өмчлөлд оччихоод байгаа юм. Ингээд эргээд нийтийн тав тухыг хангах ямар нэгэн ажил хийх боломжгүй болчихсон. Шүүх дээр очоод төр өөрөө бурууддаг ийм байдал үүсчихсэн. Энэ мэт олон асуудал тулгарч байна. Гэтэл бидний зүгээс иргэдээс сонгогдсоны хувьд авто зам, явган замыг сайжруулъя, төрийн үйлчилгээ үзүүлж байгаа сургууль цэцэрлэгийн тоог олон болгоё, хүртээмжийг сайжруулъя, өргөтгөлүүдийг барья, шинээр барья гэхээр газрын асуудалтай тулгарч байдаг. Тэгэхээр энэ бол яг л өнөөдөр энэ жишээнээс харагдаж байна л даа. Дураараа гарааш барьчихсан, явган хүний зам талбай руу орон сууцыг дураараа сунгасан, үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулаад авчихсан. Одоо бид засч залруулах гэж оролдож байна. Газар бүрт дээр очиж ажиллаж байна. Хууль эрхзүйн хувьд  хүндрэлүүд олон гарч байна. Цаг хугацаа их шаардаж байна. Шийдэх гарц нь Газрын алба нийтийн эзэмшлийн талбай дээр өмчлөх гэрчилгээтэй газруудын өмчлөгчтэй тохиролцож худалдаж авах арга л байна. Өөр хуулийн шийдэл алга. Тэгэхээр эзэмшиж байгаа эзэдтэй нь тохиролцож, байшин, хашаа, өргөтгөлүүдийг буулгах ажлыг хийж хэрэгжүүлнэ.

-Сая та тухайн байгууллагад энэхүү нийтийн эзэмшлийн талбайд хийж буй үйл ажиллагаагаа зогсоох шаардлага тавилаа. Иргэдээс зөвшөөрөл аваад барина гэж ярьж байна. Энэ боломжтой юу?

-Бүх зүйл хуулийн хүрээнд явах ёстой. Энэ бол нийтийн эзэмшлийн зам талбай. Энэ жил төсөвт энэ замыг дагасан явган хүний замыг тавихаар төлөвлөсөн. Гүйцэтгэгч компанийг шалгаруулаад, ажлаа хийж байгаа. Тэгэхээр энэ байгууллага нийслэл дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж цэцгийн мандал барих, тохижилт хийх зөвшөөрлөө авах ёстой байсан. Мөн иргэдээс асуух ёстой байсан. Бид ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс мод бут тарих ажил хийх гэж байна. Нийтийн эзэмшлийн талбайдаа ногоон байгууламж нэмэгдүүлэх гэж байна гэх ёстой байсан. Гэтэл энэ байгууллага шууд дураараа барьчихсан байна. Тиймээс энэхүү үйл ажиллагааг бид шууд зогсооно. Ерөнхий төлөвлөгөөний газраас нийтийн эзэмшлийн талбай дээр үүнийг барих боломжгүй гэсэн шийдвэр гаргавал шууд үйл ажиллагааг зогсоогоод, хашааг албадан буулгана. Надад энэ байгууллага хашаагаа сунгалаа гэсэн иргэдийн гомдол ирсэн. Гэтэл газар дээрээ ногоон байгууламж бариад байгаа юм шиг харагдаад байна. Үүнийг иргэд зөвөөр ойлгоод, өөрсдөө шийдэх ёстой. Миний зүгээс энэ талбайд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр замаа өргөсгөөд явах хэрэгтэй гэж харж байгаа.

Эх сурвалж: НИТХ

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших