Нууц мэдээллийн уурхай

ЭЛСЭН МАНХНЫ БАЯР 3 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛОВ

Нийтэлсэн: 2019-09-18 01:21:18

 ЭЛСЭН МАНХНЫ БАЯР 3 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛОВ

Өмнөговь аймагт уул нурууд, ургамал амьтан, сүрлэг сайхан хайрхад, гоё ганган тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газрууд олонтаа билээ. Түүний нэг болох Монголын есөн гайхамшгийн нэг ХОНГОРЫН ГОЛ ЭЛСЭН УУЛ нь 10-195 метр өндөр баруунаас зүүн тийш 185 км үргэлжлэх ба байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул ус, зүлэг ширх нь тэгширсэн гайхамшигт газарт ЭЛСЭН МАНХНЫ БАЯР арга хэмжээг эдүгээ 3 дахь жилдээ зохион байгууллаа. Хатан Сэврэйчүүдийн санаачилсан уг баяр нь өнөөдөр Өмнөговь аймгийн хэмжээний төдийгүй өөр аймаг, сумдаас оролцдог болсон Өмнөговьчуудын түүхэн уламжлалт арга хэмжээ болон өргөжин хөгжсөн байна.

Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил, Соёлыг дэмжих жилийн хүрээнд Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга түүний Тамгын газар, Сэврэй сумын Засаг даргын Тамгын газар, Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо болон бусад байгууллага хамт олон, нийт ард иргэдийн идэвхи оролцоотойгоор “ЭЛСЭН МАНХНЫ БАЯР-2019” цар хүрээ өргөн, тэмцээн уралдааны төрөл олон, өрсөлдөөнтэй сайхан болж өндөрлөлөө.

Хонгорын голын менежментийн төлөвлөгөөг хэлэлцэхийн зэрэгцээ аймгийн аварга шалгаруулах элсний волейбол, элсний оргил булаалдах тэмцээн, говь марафон гүйлтийн тэмцээн, авто болон мото уралдаан, элсний сумо бөхийн барилдаан, элсэн урлалын баримал хийх тэмцээний шилдгүүдийг шалгаруулахын сацуу АЛТАН ЭЛС үдшийн шоуг хийж Өмнөговьчууд нэгэн дээвэр дор соёл урлаг, спортоороо өрсөлдсөн байна.

Жилээс жилд “Элсэн манхны баяр” арга хэмжээг зорих гадаад дотоодын аялагч, жуулчид хөрш зэргэлдээ аймаг, сумдын зочид нэмэгдэж байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших