Нууц мэдээллийн уурхай

СТРАСБУРГ ХОТЫН ОЛОН УЛСЫН ЯАРМАГТ МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦОВ

Нийтэлсэн: 2019-09-18 01:01:18

 Францын Страсбург хотноо 9 дүгээр сарын 6-16-ны өдрүүдэд болж өнгөрсөн 87 дахь удаагийн олон улсын яармагт Монгол Улс анх удаа зочин орноор уригдан оролцов. Тус яармагт жил бүр 900 аж ахуйн нэгж оролцож, 200 000 гаруй хүн ирж сонирхдог бөгөөд энэ жилийн үзэсгэлэн анх удаа нийт 40,000 мталбай газарт зохион байгуулагдлаа.

Яармагийн томоохон арга хэмжээнүүдийн нэг болсон Монголын Соёлын өдрүүд болон Страсбург дахь Дипломат төлөөлөгчийн газруудад Монголын соёлыг сурталчлах арга хэмжээг Элчин сайд А.Баттөр тус тус нээж үг хэлэв. Яармаг зохион байгуулагдсан хугацаанд “Сарны чулуу” чуулгын уран бүтээлчид монголын язгуур урлагийн тоглолтуудыг хийж, франц хэл рүү орчуулж хэвлүүлсэн “Монголын нууц товчоо” номыг  орчуулагч Г.Хишиг-Эрдэнэ, зураач Р.Батцэнгэл нар танилцуулж, монголын ноолуур, арьс ширийн компаниуд, уламжлалт анагаах ухааны эмч нар өөрийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ нийт ирсэн зочдод сонирхуулав. Монгол Улс энэхүү яармагт анх удаа зочин орноор оролцсон тул Страсбург хотын захиргаанаас зохион байгуулалтад ихээхэн ач холбогдол өгч, яармагт ирсэн зочид, төлөөлөгчид урлагийн үзүүлбэрүүдийг таалан үзэж, Монголын соёл, ахуйн амьдралтай танилцав.

Яармаг дахь монголын талын бэлтгэл ажлыг амжилттай зохион байгуулсан “Үүрдийн монгол” нийгэмлэгийн гишүүд болон тэргүүн Б.Эрдэнэхуягт ЭСЯ-ны зүгээс талархал илэрхийлж байна.

Энэ дашрамд жил болгон Страсбург хотноо зохион байгуулагддаг Зул сарын яармагт Монгол Улсыг оролцуулах хүсэлтийг Элчин сайд Страсбург хотын захиргаанд тавилаа.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших