Нууц мэдээллийн уурхай

ЗАСГИЙН ГАЗРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ ХӨГЖЛИЙН БАНК ОРОЛЦОВ

Нийтэлсэн: 2019-09-17 00:58:34

 Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг сурталчилах нээлттэй өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ. Энэ сарын 16-27-ны өдрийг дуустал үргэлжлэх энэ арга хэмжээний эхний өдөр Ерөнхий сайдын болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний харъяа байгууллагууд,  Сангийн яам, түүний харъяа агентлагууд үйл ажиллагаагаа олон нийтэд тайлагнаж, иргэдээ сонсон, төрийн үйлчилгээг нэг цэгээс авах боломжийг олгож байна. Нээлттэй өдөрлөгт Монгол Улсын Хөгжлийн банк оролцож олон нийтэд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа,  төсөл хөтөлбөр, зээл  санхүүжилт, эх үүсвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.  

Өдөрлөгийн үеэр Хөгжлийн банкны мэдээллийн асарт 150 гаруй иргэн хандаж зээл, санхүүжилтэд хэрхэн хамрагдах тухай,  зээлийн шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт орсон асуудлыг мэдээллийн ажилтнуудаас  сонирхож  байна.  


Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих санхүүгийн боломжит шийдлүүдийг нэвтрүүлэх зорилготой бодлогын банк бөгөөд өнгөрсөн хугацаанд улс орны хөгжилд шийдвэрлэх ач холбогдол бүхий дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхайн салбаруудын төсөл хөтөлбөрүүдийг санхүүгийн эх үүсвэрээр хангаж ирсэн юм. Цаашид  шаардлага хангасан Эрчим хүчний салбар, ХАА-н салбар, Уул уурхайн бус экспортын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна МУ-ын хүн амын амьдралд шууд нөлөө үзүүлэхүйц томоохон төсөл хөтөлбөр тухайлбал газрын тос боловсруулах үйлдвэр, агаар, хөрсний бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн ажиллахаар зорьж байна. 

МУХБ-наас томоохон төсөл хөтөлбөрт олгох зээлийн эргэн төлөлтийг хэвийн ханган ажиллах, зээлийн хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн болон бодлогын шаардлага хангасан төсөл хөтөлбөрт санхүүжилт олгох шинэчилсэн журмыг мөрдөн ажиллаж байгаа юм.

2018-2019 онд Засгийн Газраас баталсан ноолуур, эрчим хүч, газар тариалан, газрын тосны үйлдвэр зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж, санхүүжүүлэн ажиллаж байна.  

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших