Нууц мэдээллийн уурхай

“Ялагчдын цуваа-Улаанбаатар” нэг хүний жүжгийн олон улсын фестиваль болно

Нийтэлсэн: 2019-09-16 01:10:03

 

“Ялагчдын цуваа-Улаанбаатар” олон улсын нэг хүний жүжгийн фестиваль энэ сарын 19-23-ны хооронд болох гэж байна. Энэ жилийн уралдааны шүүгчээр Хятад улсын Бээжингийн их сургуулийн багш кино театр, урлаг судлалын доктор, зохиолч Тиан Хуй Чүн, Испани улсын урлаг, утга зохиол судлаач Andres Bigorra Mir, Монгол Улсаас найруулагч Мягмарнарангийн Батболд нар ажиллах юм.

Уг наадамд өнгөрсөн хугацаанд ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон Улсын Театр Урлагийн Институтээс томилогдсон ОУ-ын нэр хүндтэй шүүгчид, Монгол, Герман, АНУ, БНСУ, ОХУ, Литви, Киргиз Польш, Израль, ОХУ-ын Хакасс, Тува, Саха-Якут, Буриад зэрэг улсын шилдэг жүжигчид оролцсон юм. Энэ жил ч мөн олон улсын алдартай уран бүтээлчид хүрэлцэн ирэх аж.

Тус наадам нь 2017 оноос ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон Улсын Театр Урлагийн Институтэд албан ёсоор бүртгэгдсэнээр уралдаант наадам болон өргөжин тэлжээ. Ингэснээр 2017 онд Польшийн жүжигчин Камила Каминска “Кармазовын бүсгүйчүүд”жүжгээр, 2018 онд АНУ-ын жүжигчин Бремнер Дути “Cabaret 33”жүжгээрээ тус тус Гранпри шагналыг хүртжээ.
Найруулагч, УГЗ Б.Баатар агсны үр хүүхэд, гэр бүл, шавь нарын санаачлагаар байгуулагдсан “Баатар” сан нь шилдэг найруулагчийг дэмжих эхний шагналаа энэхүү наадмаар эхлүүлэх юм байна. Тус сангаас таван өдрийн турш хөндлөнгийн шүүгчээр оролцож шилдэг найруулга бүхий бүтээлд шагналыг гардуулах юм байна.
Сонирхуулахад Монголын Моно жүжгийн төв нь “Ялагчдын цуваа-Улаанбаатар” ОУ-ын нэг хүний жүжгийн фестивалийг 2015 оноос амжилттай зохион байгуулж ирсэн юм. Дэлхий нийтэд хүчээ авч байгаа энэхүү нэг хүний жүжгийн урсгал нь уран бүтээлчдэд маш бага зардлаар дэлхийн тавцанаа өрсөлдөж ур чадвараа ахиулах боломжийг олгодог гэдгээрээ онцлог юм.

“Ялагчдын цуваа-Улаанбаатар” нэг хүний жүжгийн олон улсын фестивальд оролцох уран бүтээлчдийн нэрс:

1. Жүжигчин: Силвиа Рэйлыну

Жүжгийн нэр: “Бүү дайсагна” зохиолч Ионит –Алекс Поклид, найруулагч Рогожинши
Майрус – Пэтру
Румын улсын Василэч Театр

2. Жүжигчин: Ирина Боды-Раду

Жүжгийн нэр: “Aglaja and her God from the Polenta”
Зохиолч, найруулагч Мурыл Маны Жакаб
“I.D. Sirbu” Драмын театр, Румын улс

3. Жүжигчин: Слободин Марунович

Жүжгийн нэр: Неогошийн сүүлчийн мөч, найруулагч Благота Эрикович
Монтенегрийн Үндэсний Подгорика Театр

4. Жүжигчин: ХуйТы Лий

Жүжгийн нэр: “Аав” зохиолч Хан Сёнг – Вон, Найруулагч: Дог Хэ Чун
Еүзин Театр, Өмнөд Солонгос

5. Жүжигчин: Чимэдцээеэгийн Дунгаамаа

Жүжгийн нэр: “Хайрт минь энэ бол ердөө л эхлэл нь” Зохиолч Лилия Сафиканова,
Найруулагч Мижиддорж Цогт, Зураач Хашхүү Амартүвшин
Залуучууд театр, Дархан хот, Монгол Улс

6. Жүжигчин: Айзана Чылбак-оол

Жүжгийн нэр: “ Хавар, зун, намар дахиад хавар”, Сей Сейнагоны зохиолоос сэдэвлэв,
Юрий Альшицын санаа, Хөдөлгөөний найруулагч Жанна Начын-оол
Үндэсний хөгжим драмын театр, Оросын холбооны Tyва улс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших