Нууц мэдээллийн уурхай

УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав

Нийтэлсэн: 2019-09-13 01:05:28

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 12-ны өдөр Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкманыг нутаг буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжин, хувь нэмрээ оруулж ажилласанд нь талархал илэрхийлээд цаашид ч манай улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцож, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ.

НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа энэ онцгой цаг мөчид хүлээн авч уулзаж байгаад УИХ-ын даргад талархал илэрхийлэв. “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүх шатны байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, найрсаг харилцаатай болсондоо баяртай байна. Олон чухал асуудлыг хамтын хүчээр шийдэж, туршлага хуримтлуулсан сайхан он жилүүд байлаа. Монгол Улсад ажиллах хугацаандаа сайн засаглалыг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих зэрэг Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажилласан. Монгол Улс “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгааг хэлэхэд таатай байна. Цаашид ч шинээр томилогдон ирэх Суурин төлөөлөгчтэй идэвхтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй зарим төсөл, хөтөлбөрүүдийн явцын талаар мэдээлэл өглөө.

“Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Одоо ард нийтийн санал асуулга явуулж, иргэдээрээ шийдвэрлүүлэх хариуцлагатай цаг үе ирээд байна. Монголчууд анх 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр анх удаа улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулах Ард нийтийн санал асуулга явуулж байсан. Одоо явуулах санал асуулга нь Монгол Улсын Үндсэн хууль, дагаж мөрдөх журмын тухай хууль болон Ард нийтийн санал авах тухай хуулийн дагуу иргэд сонгогчид саналаа өгөх бүрэн эрхтэй болж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэд хоёр дахь удаагаа Үндсэн хуулиа батлах юм” гээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гол өөрчлөлтүүдийн талаар товч танилцуулсан юм.   

УИХ-ын дарга Г.Занданшатар өмнөх жилүүдэд УИХ-аас олон улсын байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагааны жишгийг шат ахиулахад хатагтай Биата Транкман идэвх зүтгэлтэй ажилласныг дахин тэмдэглээд ажлын амжилт хүсэв.

Хатагтай Биата Транкман нь Монгол Улсад 2015 оны есдүгээр сард томилогдон ирсэн бөгөөд үргэлжлүүлэн БНХАУ дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин зохицуулагчаар ажиллах юм.

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших