Нууц мэдээллийн уурхай

“Нийслэлийн төсөв-Иргэдийн оролцоо” сургалт боллоо

Нийтэлсэн: 2019-09-11 08:34:23

 

НЗДТГ-ын дэргэдэх “Ил тод Улаанбаатар академи” зөвлөлдөх ардчиллын  танхим, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ)-тэй хамтран “Нийслэлийн төсөв-Иргэдийн оролцоо” сэдэвт хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төсвийн мэргэжилтнүүд, иргэний нийгэм, иргэдийн төлөөлөл оролцжээ. Тус сургалтаар иргэдийн оролцоот төсөвлөлтийн олон улсын туршлагаас танилцуулж, Улаанбаатар хотод иргэдийн оролцоог бүрэн хангахад тулгамдаж буй асуудал хийгээд түүнийг шийдэх боломжуудыг хэлэлцэж, иргэдийн оролцоот төсөвлөлтийн загвар цахим платформыг ашиглан дасгал ажил хийлээ. Сургалтыг удирдан явуулсан БНОУХ-гийн Засаглал, авлигын эсрэг олон улсын хөтөлбөрийг хариуцсан ахлах менежер Эггиар Лизундиа “Өнөөдрийн энэ сургалт бол авлигын эсрэг НЗДТГ-ын санаа санаачилгыг дэмжиж, ил тод байдал, сайн засаглалыг хөгжүүлэхээр 2014 онд эхэлсэн БНОУХ-гийн хөтөлбөрийн үйл ажиллагаа юм. Нийслэлийн удирдлагын зүгээс иргэдийн оролцоог үр дүнтэй явуулахыг зорьж буй бөгөөд уг сургалт маань ашиглагдахуйц хэрэгтэй мэдээ мэдээлэл, арга хэрэгслийг танилцуулсан гэж итгэж байна” гэж хэллээ.

БНОУХ нь Монгол Улсад авлигатай тэмцэж, сайн засаглалыг хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотод Авлигад өртөх эрсдэлийн үнэлгээг 2014, 2018 онд хийсэн бөгөөд уг судалгааны үр дүнд үндэслэн, нийслэлийн авлигын эсрэг стратегийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд ил тод хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх зорилттой уг сургалтыг зохион байгуулсан аж.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших