2020 оны есдүгээр сар хүртэл хуш модны самар бэлтгэхийг хориглов
Нийтэлсэн: 2019-09-10 07:10:52

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/463 дугаар тушаалаар 2020 оны есдүгээр сарын 01-нийг хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хориглолоо.
Нийслэлийн ногоон бүсийн ойн сан нь “Ойн тухай хууль”-д заасны дагуу экологи-эдийн засгийн ач холбогдлоороо хамгаалалтын бүсийн ойд хамаардаг. Ногоон бүсийн ой нь байгалийн аясаар ургасан ой бөгөөд шинэс, хуш, нарс, хус зонхилж улиангар, гацуур, улиас, бургас харьцангуй бага талбайд тархсан байдаг. Ойн сангийн талбай 116.257 га, үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай 95.234 га, ойгоор бүрхэгдээгүй талб
