Нууц мэдээллийн уурхай

Сайд Б.Энх-Амгалан Оросын төмөр замууд НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозёровыг хүлээн авч уулзав

Нийтэлсэн: 2019-09-09 02:05:51

 

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Оросын төмөр замууд НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга Олег Валентинович Белозёровыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд О.В.Белозёров Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэхийн зэрэгцээ төмөр замын салбарын талаар санал солилцох завшаан тохиолдсонд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид төмөр замын салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав.

Мөн тэрбээр Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН 2018 онд 25,8 сая тонн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоосныг онцлоод цаашид тус нийгэмлэгийн шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх болон бусад тулгамдсан асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллаж байгаагаа илэрхийллээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Улаанбаатар төмөр замаар тээвэрлэх ачаа тээврийн хэмжээ жил ирэх бүр нэмэгдэж байгаа энэ үед тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг онцлоод, Улаанбаатар төмөр зам ХНН-ийг 2030 он хүртэл шинэчлэх, хөгжүүлэх хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулан, дэмжүүлэхээр ажиллаж байгааг дуулгав. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар төмөр зам ХНН-ийн төв коридорын зарим хэсгийг шинэчлэх эхний ээлжийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн тэрбээр Улаанбаатар төмөр замын акцизын асуудлыг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн талаар онцлов.   

Түүнчлэн Нийгэмлэгийн эзэмшил газартай холбоотой асуудлыг үе шаттайгаар шийдэж ирсэн бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 16 газрын гэрчилгээг баталгаажуулсан бол Улаанбаатар төмөр зам ХНН байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хүрээнд дахин 7 газрын гэрчилгээг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай хамтран шийдвэрлэж, гэрчилгээг нийгэмлэгийн удирдлагуудад гардуулан өгч, УБТЗ ХНН ямар нэгэн газрын маргаангүй болсныг онцлон тэмдэглэлээ.

Цаашлаад талууд Зүүнбаян-Ханги-Мандал, Таван толгой-Зүүнбаян, баруун босоо коридор буюу Арцсуурь чиглэлийн төмөр замыг Кызыл Курагинотой холбох зэрэг шинэ төмөр замын  төслүүдийг, төмөр замын төв коридорын шинэчлэлтэй хамтатган хэрэгжүүлэхээр ярилцаж, хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан, хамтарч ажиллахаар тохиролцов.

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших