Нууц мэдээллийн уурхай

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Нийтэлсэн: 2019-09-09 01:23:31

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улс нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  гишүүн орны хувьд “Вируст хепатитийн эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2016-2021”-ийн зорилтод хүрэх, хүн амаа хепатитийн вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор 2017 онд Засгийн газрын 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хөтөлбөрийн дунд хугацааны хамтарсан үнэлгээг 2019 оны 08 дугаар сарын 26-аас 09 дүгээр сарын 06-ны хооронд хийж гүйцэтгэсэн.

Тус үнэлгээний зорилго нь “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн үндсэн гол бүрэлдэхүүн хэсгүүдийн өнөөгийн ололт амжилтад дүн шинжилгээ хийж, цаашид хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, ололт амжилт, сургамжууд, тулгарч буй саад бэрхшээлүүдийг тодорхойлж, үндэсний хариу арга хэмжээг бэхжүүлэх боломжуудыг тодорхойлоход оршино.

 
Үнэлгээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд Баян-Өлгий, Ховд, Булган, Орхон, Хэнтий, Дорнод аймгийн эрүүл мэндийн байгууллагууд: сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, эмийн сан, хувийн хэвшлийн 18, нийслэлд төрийн бус байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн 30 байгууллага нийт 58 байгууллагад очиж ажиллалаа.
 
ДЭМБ-аас Монгол улсыг Хепатитийн вирусийн халдвартай тэмцэж байгаа жишиг орон, жишиг хөтөлбөр гэж зарласан. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд элэгний В,С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээ, вирусийн ачаалал тоолох шинжилгээ, вирусийн эсрэг эмийн хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж, хүн амд үнэ төлбөргүйгээр хүртээмжтэй хүрэх боломжийг бүрдүүлсэн. “Бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалт”, “Нэг ч хүнийг орхигдуулахгүй” тусламжид хамруулах ДЭМБ-ын зорилттой манай хөтөлбөр маш сайн нийцэж хэрэгжиж байна.

 “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирусийн халдварын эрт илрүүлэг шинжилгээнд эрүүл мэндийн даатгалтай нийт 929129 иргэн хамрагдсан байна. Энэ нь хамрагдвал зохих 15-аас дээш насны хүн амын 60.6 хувийг эзэлж байна. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн даатгалгүй олон хүн элэгний В,С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээ, эмчилгээнд хамрагдсан байна.

Үнэлгээний урьдчилсан дүнгээр “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр нь амжилттай хэрэгжиж байна гэж үнэлэгдсэн. Тухайлбал ухуулга нөлөөллийн ажлыг нэмэгдүүлэн, эрүүл мэндийн салбарын урьдчилан сэргийлэлт, эмчилгээ болон өвчтөний хяналтыг сайжруулах чиглэлээр чадавхийг бий болгож, лаборатори болон тандалтын системийг бэхжүүлэн сайжруулах чиглэлээр богино хугацаанд үр дүнтэй ажилласан байна.

Цаашид бид иргэд тэр дундаа хөдөө орон нутагт алслагдсан сум, сууринд амьдарч байгаа хүмүүс вирусийн ачаалал тоолох шинжилгээнд хамрагдалт, эмчилгээгээ цаг тухайд нь хийлгах асуудалд анхаарч үйл ажиллагаагаа эрчимжүүлж ажиллах шаардлага байна гэдэг дүгнэлтэд хүрээд байна.

Эрүүл мэндийн байгууллагууд бүх шинжилгээ, оношилгоо, эмчилгээг цаг тухайд нь ямар ч хүндрэлгүйгээр хүн амдаа хүргэхэд бэлэн ажиллаж байна.

Иймд иргэд өөрсдийн эрүүл мэндэд анхаарч элэгний вирусийн халдварын илрүүлэг шинжилгээг өрх, сум, аймаг, дүүргийнхээ эмнэлэгт хийлгэмээр байна. Хэрэв халдвар илэрвэл вирусийн ачаалал тоолох шинжилгээгээ үнэ төлбөргүй хийлгээд эмчилгээгээ цаг тухайд эхлээд эдгэрэх хэрэгтэй.

Хэрэв халдвартайгаа мэдсээр байж эмчилгээ хийлгэхгүй яваад байвал өвчин хүндэрч элэгний хатуурал болж улмаар хорт хавдарт шилжин “Элэг бүтэн” амьдралаа үгүй болгоно гэдгээ ойлгох нь чухал байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших