Нууц мэдээллийн уурхай

Монголын үйлдвэрлэгчид экспортын судалгаа хийж байна

Нийтэлсэн: 2019-09-09 00:58:16

 

 

“Монгол-Хятадын Экспо” 3 дахь удаагийн арга хэмжээнд Монгол Улсаас 450 аж ахуй нэгж Хөх Хот, Улаанцав хотуудад болох үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Монголын үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан, худалдан борлуулж,  экспортлох боломжийг судалж байна.

Тус үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Хятадын талаас ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо, Монголын талаас ХХААХҮЯ, ГХЯ, БОАЖЯ, УУХҮЯ, МҮХАҮТ ажиллаж байгаа юм. Энэ удаагийн Монгол улсын дүр төрхийг харуулахдаа Гурван тулгуурт хөгжлийн бодлоготой уялдуулсан байдлаар зохиомжилсон. Энэ нь  зөвхөн нэг чиглэлийн дагнасан бүтээгдэхүүний бус уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй гэсэн 3 чиглэлийн  бараа бүтээгдэхүүний 

 Монгол улсаас томоохон үйлдвэрлэгч  50 гаруй аж ахуй нэгж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчлан уг үзэсгэлэнд оролцож байгаа юм.

Тус үзэсгэлэнг зохион байгуулагч талууд “Монгол-Хятадын Экспо” 3 дахь удаагийн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү “”Монгол улсын дүр төрхийн үзэсгэлэн”-г хоёр орны худалдаа эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна хэмээн үнэллээ. 2015, 2017 онд “Монгол, Хятадын Экспо” 2 удаагийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж давхардсан тоогоор нийт 700 орчим аж ахуйн нэгжийг оролцуулж, 2.28 тэрбум юань-ийн өртөг бүхий 278 хамтын ажиллагааны баримт, бичгийг байгуулан хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үзэсгэлэн, худалдааны арга хэмжээнд оролцсон аж ахуйн нэгжүүд өнгөрсөн 2 удаагийн үзэсгэлэнд нийт 1.13 тэрбум юанийн борлуулалт хийсэн байна.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших