Нууц мэдээллийн уурхай

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Япон-Монголын парламентын бүлгийн дэд дарга Айзава Ичирог хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн: 2019-09-06 01:33:45

 

Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан /2019.09.05/ Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон-Монголын парламентын бүлгийн дэд дарга Айзава Ичирог хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Айзава Ичиро, “Хоёр улсын парламентын бүлгийн дэд дарга нарын хувьд парламентын түвшинд хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр цаашид илүү идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байна” гээд сүмо бөхөд монгол бөхчүүд амжилт гаргаж байгаа тухай болон 2020 онд болох Токиогийн олимпд Монголын тамирчид өндөр амжилт гаргана гэдэгт итгэж буйгаа тэмдэглэв.

Тэрбээр мөн, Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт, өөрлөлт оруулах талаар хэлэлцэж байгаа нь маш том асуудал хэмээн тэмдэглэсэн.

Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан, “Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон-Монголын парламентын бүлгийн дэд дарга таньтай уулзаж байгаадаа баяртай байна. Таны айлчлал хоёр улсын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна” гээд тавтай зочлохыг хүслээ.

Тэрбээр, Монгол Улс нь Япон Улсыг гуравдагч хөрш гэж үздэг, Япон Улс Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монгол Улсын төр, УИХ, Засгийн газар өндөр ач холбогдол өгдөг хэмээгээд хоёр улсын хооронд байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцоллоо.

Энэ үеэрээ “Монгол Улсын Засгийн газраас ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” –ийн хүрээнд шат дараатай арга хэмжээ авч ажилласны үр дүнд эдийн засаг богино хугацаанд сэргэж, нааштай үзүүлэлтүүд гарсан. Энэхүү хөтөлбөрийн хамгийн том санхүүжүүлэгч нь Япон Улс байсан, Япон Улсын Засгийн газраас олгож байгаа урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл Монголын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байна” гэв.

Түүнчлэн, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал төслийн менежментийн концессын гэрээнд талууд гарын үсэг зурсанд болон Япон Улсын Засгийн газартай хамтарсан монгол инженерүүдийг бэлтгэх “1000 инженер” хөтөлбөр, Монгол-Японы сургалтын эмнэлэг төсөл амжилттай хэрэгжиж, ашиглалтад орсонд баяртай байгаагаа илэрхийллээ.

Талууд энэхүү уулзалтаар, хоёр улсын хоорондын соёлын харилцааны 45 жилийн ойн хүрээнд урлаг соёл, олон нийт, биеийн тамир спортын олон арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаа талаар харилцан санал солилцсон төдийгүй хоёр улсын парламент, Засгийн газрын харилцаа, хамтын ажиллагаанаас гадна хоёр улсын муж, аймаг хоорондын  харилцаанд өндөр ач холбогдол өгч, хөгжүүлэх нь чухал талаар ярилцав.

Уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато байлцлаа.

Ноён Айзава Ичиро нь Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүнээр Окаяма мужаас 11 дэх удаагаа сонгогдон ажиллаж буй юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших