Нууц мэдээллийн уурхай

Хөгжлийн банк охин компаниараа дамжуулан ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сантай хамтран ажиллана

Нийтэлсэн: 2019-09-05 01:50:33

 ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад дөрөв дэх удаагаа  албан ёсны айлчлал хийлээ.Айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх 10 баримт бичигт гарын үсэг зурсан юм. Тэдгээрийн нэг нь  Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох Ди Би Эм ассет менежмент ҮЦК ХХК болон ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан явдал байлаа. Энэхүү хэлэлцээрийнхүрээнд талууд рубль-төгрөгийн хамтарсан хөрөнгө оруулалтын санг байгуулж томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлснээр хоёр улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

 

 

 

 

 

 

ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан нь 2011 онд ОХУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын санаачлагаар байгуулагдсан бөгөөд 40 орчим тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг ОХУ-ын эдийн засагт татан төвлөрүүлж, нийт 1.5 их наяд рублийн хөрөнгө оруулалтын багцыг удирдаж буй томоохон хөрөнгө оруулалтын сан юм.  

“Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК нь МУХБ-ны охин компани хэлбэрээр 2017 онд байгуулагдсан бөгөөд  “Хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар мэргэжлийн хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагааг Монгол Улсад нэвтрүүлэх юм. Тус компани эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үр ашиг бүхий томоохон төслийг санхүүжүүлэх зорилгоор “Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан”-г 2018 онд үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна.

Мөн “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх зорилгынхоо хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 75.9 сая ам.долларын эх үүсвэрийн амлалтыг аваад байгаа юм.  

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших