Нууц мэдээллийн уурхай

Мэргэжлийн боловсролын ууган сургууль элсэлтээрээ тэргүүлж байна

Нийтэлсэн: 2019-09-02 02:06:49

 

ҮЙЛДВЭРЛЭЛ УРЛАЛЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ Мэргэжлийн боловсролын сургуулиудаас хамгийн их элсэгчтэй хичээлийн жил эхлүүлж байна. 53 жилийн түүхтэй РАЖИВ ГАНДИЙН НЭРЭМЖИТ ҮЙЛДВЭРЛЭЛ УРЛАЛЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ 2019-2020 оны хичээлийн жилд элсэгчдээ хүлээн авахад бэлэн болжээ. Их, дээд сургууль болон мэргэжлийн сургуульд энэ жил элсэх хүүхдийн тоо улсын хэмжээнд чамлалттай байгаа.

Харин Үйлдвэрлэл-Урлалын политехник коллежид элсэх хүүхдийн цуваа тасарсангүй. ХНХЯ-наас 965 хүүхдийн квот өгчээ. Тэгвэл энэ жил 894 оюутантай буюу 92,6 хувийн биелэлттэйгээр хичээлийн жилтэйгээ золгож байна. Энэ нь 53 жилийн түүхтэй тус сургуулийн хувьд түүхэн амжилт юм. Учир нь өнгөрсөн жил гэхэд оюутан элсэлт 85 хувьтай, тэрний өмнөх жил ердөө 76 хувьтай байсан юм. Харин энэ жилийн тухайд сонгон шалгаруулалт явуулж, зарим оюутныг хассан ч гэлээ 91 хувийн үзүүлэлттэй байна. Сүүлийн үед залуус дээд боловсрол гэхээсээ илүү мэргэжлийн боловсролыг сонирхдог болсонтой холбоотой юм.

Мөн Засгийн газраас Мэргэжлийн боловсролын салбарыг нэлээд анхаарч ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн сургуулийн суралцагч оюутан бүрт, нас харгалзахгүй 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгож эхэлсэн. Энэ нь мэргэжлийн боловсролыг сонгоход хүргэж байна. Тиймээс чиглэлд суралцахыг хүсч буй хүүхдүүд хамгийн түрүүнд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл-Урлалын политехник коллежийг зорьж ирэх болсон байна. Энэ нь сургуулийн түүхэн амжилт, багшлах боловсон хүчин сургалтын тоног төхөөрөмж, сургалтын бодлого чанарт байна. Тус сургууль нь сургалтын чанар орчин, үйл ажиллагаа, багш нарын дадлага туршлагаараа Монголдоо тэргүүлдэг. Сүүлийн үед гадаад харилцааны чиглэлд нэлээд анхаарч ажиллаж байна. БНЭУ-ын Засгийн Газар, Элчин Сайдын Яам, Японы JICA олон улсын хамтын ажиллагааны байгууллага, БНСУ-ын KOICA, ОУХАБ, Германы GIZ хамтын ажиллагааны байгууллага, ОХУ-ын Эдийн засаг, үйлчилгээ, аялал жуулчлалын коллеж болон Олон түвшний коллеж, Өвөр Монголын Шилийн гол хошууны Ажил мэргэжлийн сургуулиудыг дурдаж болно. Мөн БНСУ-тай хамтран өнгөрсөн жилээс 1+1 хөтөлбөрийг хэрэгжүүлж энэ хүрээнд онгоцны үйлчлэгч мэргэжлээр элсэлт авч эхэлсэн юм. Энэ ангид суралцаж буй оюутнууд эхний нэг жил монголдоо суралцаж, дараагийн жилд Солонгосын ”Кён-Ин” эмэгтэйчүүдийн их сургуульд суралцах нөхцөлтэй байна. Анхны элсэгч болох 16 оюутан одоо Солонгост суралцаж буй юм. 2019-2020 оны хичээлийн жилд энэхүү ангидаа 18 оюутан элсүүлсэн байна.

Түүнчлэн Энэтхэг улстай харилцаагаа улам гүнзгийрүүлж, тэндээс ирсэн төсөл хөтөлбөрөөр хэд хэдэн оюутны дадлагын лаборатори тохижуулан оюутнуудынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарч байгаа юм. 1+1 хөтөлбөрийн хүрээнд тогооч + хоолны технологич гэсэн хосолсон ангийг ч нээжээ. Онгоцны үйлчлэгчийн ангитай адилхан нэг жил монголдоо дараагийн жил нь БНСУ-д суралцах юм. Түүнчлэн тус коллежийн хүсэлтээр гоо засалч, гоо заслын технологич, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, үсчин, үс заслын технологич гэсэн зургаан мэргэжлийн хөтөлбөрийг МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН байдаг. Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж 2015 оноос хойш мэргэжил сурталчлах “ Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ нь элсэгчдийн тоог нэмэгдүүлэхэд чухал түлхэц болж буй юм.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших