Нууц мэдээллийн уурхай

Хотын Захирагч удаашралтай байгаа барилгын ажлыг шуурхайлах чиглэл өглөө

Нийтэлсэн: 2019-09-02 01:55:35

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан  өчигдөр Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Нээлтийн арга хэмжээний дараа тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа орон сууцны барилгын ажил удаашралтай байгаатай Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатын хамт газар дээр нь очиж ажиллан, гүйцэтгэгч компанийн төлөөллөөс тулгамдсан асуудлыг нь сонсож, барилгын ажлыг шуурхайлах үүрэг чиглэл өглөө.

Барилгын ажлыг гүйцэтгэж буй “Буурал сутай” компанийн захирал Д.Одбаяр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 48 айлын орон сууц баригдаж байна. Үүнээс газраа чөлөөлж өгсөн иргэдэд 18 айлын орон сууцыг өгнө. Барилгын ажил дуусах шатандаа орсон. Есдүгээр сард комисс хүлээж авснаар ашиглалтад орно. Дэд бүтцийн асуудал шийдэгдсэн” хэмээв.

Хотын Захирагч С.Амарсайхан “Дахин төлөвлөлтөд орсон аж ахуйн нэгжүүд төлөвлөлтийн дагуу ажлуудаа хийх хэрэгтэй. Тохижилт, ногоон байгууламжийн ажлууд хаягдаад орчны бохирдол, хаягдал үүссэн нөхцөл байдалтай байж таарахгүй. Хичнээн сайхан орон сууц барьсан ч орчны тохижилт, зам талбайн цэвэрлэгээ, гэрэлтүүлгийн ажлыг орхигдуулж, иргэд, оршин суугчдын ая тухыг алдуулж болохгүй. Газрын чөлөөлж авчихаад бүхэл бүтэн таван жил барилга байшин нь ашиглалтад ордоггүй иргэдийг хохироодог асуудал байх ёсгүй. “Буурал сутай”, “Асар өргөө” танай хоёр компани ажлаа шуурхайлж, барилгын ажлыг дуусган, гадна орчны тохижилт, ногоон байгууламжийн ажлаа хийх хэрэгтэй” гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших