Нууц мэдээллийн уурхай

Төсвийн орлого, зарлагыг иргэдэд ойлгомжтой мэдээлэх зорилготой зохион байгууллаа

Нийтэлсэн: 2019-08-29 01:45:12

 

“Трансперенси Интернешнл Монгол” ТББ, “Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн” хамтран төсвийн ил тод байдлыг хангах зорилгоор “Ил тод байдал ба иргэний төсөв боловсруулах аргачлал” сургалт зохион байгууллаа. Сургалтад Сонгинохайрхан дүүргийн албан хаагчид, иргэдийн төлөөллийг хамруулсан.

Иргэний төсөв нь хүн амын дийлэнх хэсэгт төсвийн боловсролыг хүртээмжтэй, ойлгомжтойгоор олгох зорилгоор бүтээгдсэн арга хэрэглүүр юм. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгө хэрхэн бүрдэж, юунд зарцуулж байгааг иргэдэд энгийн ойлгомжтой байдлаар хүргэх явдал юм. Ингэснээр төсвийн хөрөнгөд иргэд өөрсдийн хяналтаа тавих боломж бүрддэг байна. Улмаар иргэд төсвийн талаар мэдээлэлтэй болж, хяналтаа тогтоосноор төсвийн ил тод байдал сайжирч, төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэн, бодитоор дүгнэх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж буй. Цаашлаад авлига, албан тушаалаа урвуулан ашиглах зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой ажээ.

Сургалтын нээлтийн ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун оролцсон юм. Тэрбээр “Өнгөрсөн оноос Сангийн яам иргэний төсөв боловсруулж эхэлсэн. Нийслэл 2019 онд иргэний төсвөө боловсруулсан. Ерөнхийдөө төсвийн орлого, зарлагыг иргэдэд ойлгомжтой хэлбэрээр мэдээлэхийг иргэний төсөв гэдэг юм. Жишээлбэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтад иргэд саналаа өгөх ёстой. Гэвч санал өгдөг хүн байдаггүй. Иргэд саналаа хэлдэг, түүнийг нь сонсож ажилладаг төр засаг оршиж байж ардчиллын суурийг бүрдүүлдэг учиртай” гэсэн юм.

 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших