“Дайчин нөхөрлөлийн замаар”-2019 тойрон аялал үргэлжилж байна
Нийтэлсэн: 2019-08-29 01:29:11
Монгол улс, Оросын Холбооны улсын хүндэт зочид, залуучуудын хамтарсан “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялал 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Ойг зохион байгуулах ажлын хэсэг, аяллыг зохион байгуулах удирдлага, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын удирдлага, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, аймгийн Залуучуудын холбоо, Монголын Залуучуудын Холбооны удирдлагын баг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн боомтод Оросын Холбооны Улсын хүндэт зочид, оюутан залуучууд, ахмад дайчдын төлөөллийг угтан авах хүндэтгэлийн цуглаанд оролцсон билээ. Оросын Холбооны Улсын хүндэт зочид, оюутан залуучууд Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей үзэж танилцсан юм. Дараагийн маршрутын дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Дархан-Уул аймгийн Дархан хот руу хөдөллөө. Оросын Холбооны Улсын хүндэт зочид, оюутан залуучууд Дархан-Уул аймгийн Дархан хотын түүх, соёлын дурсгал газруудтай танилцлаа.
2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн жагсаалын талбайд Оросын Холбооны Улсын хүндэт зочид, оюутан залуучуудыг Монгол Улсын талаас оролцох оюутан залуучууд угтан авах хүндэтгэлийн цуглаан зохион байгууллаа.
2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр оролцогчид Нийслэл Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн төв Чингис хот руу жолоо заллаа.
2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 19:00 цагт Ойг зохион байгуулах ажлын хэсэг, аяллыг зохион байгуулах удирдлагын бүлэг, Хэнтий аймгийн нутгийн удирдлага Хэнтий аймгийн төв Чингис хотод Монгол Улс, Оросын Холбооны Улсын хүндэт зочид, оюутан залуучуудыг хүлээн авах хүндэтгэлийн цуглаан зохион байгууллаа.
2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 05:40 цагт Аяллыг зохион байгуулах удирдлагын бүлэг Хэнтий аймгийн төв Чингис хотоос Дорнод аймгийн төв Чойбалсан хот руу хөдөлж 21:30 цагт Дорнод аймгийн төв Чойбалсан хотод Монгол Улс, Оросын Холбооны Улсын хүндэт зочид, оюутан залуучуудыг хүлээн авах хүндэтгэлийн цуглаанд оролцлоо.
2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд Монгол Улс, Оросын Холбооны Улсын хүндэт зочид, оюутан залуучуудыг хүлээн авах хүндэтгэлийн цуглаанд оролцож Халх гол суманд байрлах Ялалтын хөшөө, Монгол дайчдын дурсгалын хөшөө, 90 баатарын хөшөө, дурсгалд хүндэтгэл үзүүлжээ.
Монгол Улс, Оросын Холбооны Улсын хүндэт зочид, оюутан залуучуудад “Их бунхант цогцолбор”-ыг үзүүлж, Буйр нуур руу хөдөлснөөр тойрон аялалын явц 60 хувьтай явж байна.