Нууц мэдээллийн уурхай

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ЛАОС АРД УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Нийтэлсэн: 2019-08-28 01:40:15

 Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2019 оны 8 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад ажлын айлчлал хийж байна.  Айлчлалын үеэр Монгол, Лаосын ГХЯ хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт 8 дугаар сарын 27-ны өдөр болж Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Лаос Улсын Гадаад хэргийн дэд сайд  хатагтай Кхамфао Эрнтаван нар тус тус тэргүүлэн оролцов.

Зөвлөлдөх уулзалтаар Монгол, Лаосын уламжлалт найрсаг харилцаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын зэрэг салбарт амжилттай өргөжин хөгжиж буйг тэмдэглэж, хоёр орны  хамтын ажиллагааг харилцан ашигтай  хөгжүүлэх боломжууд, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов.

Дэд сайд Б.Батцэцэг 2018 оны 12 дугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол, Лаосын Засгийн газар хоорондын Комиссын 11 дүгээр хуралдааны үеэр тохиролцсон ажлууд амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглээд цаашид худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх нөөц бололцоо байгааг дурдав. БНАЛАУ-д төмөр зам, хурдны замын бүтээн байгуулалтын мегатөслүүд хэрэгжиж, ойрын үед ашиглалтад орсноор Монгол, Лаосын худалдаан дахь тээврийн саад тотгор арилж, Монголоос мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, хивс, ноос ноолуур, БНАЛАУ-аас хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, цагаан будаа, кофе зэрэг бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэх боломж өсөх тул цаашид хоёр улсын бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог дэмжиж ажиллахаар талууд тогтов. Лаосын тал  монголын бизнес эрхлэгчдэд зориулж 10 мянган га газар, мөн эдийн засгийн чөлөөт бүс Саван-Сено-д бизнесийн чиглэлээр 5 га газар тус тус түрээслүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэнийг цаашид хэрэгжүүлэх нь чухал болохыг манай тал онцлон тэмдэглэв.

Дэд сайд, хатагтай  Кхамфао Эрнтаван Лаос Улс Монгол Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглээд хоёр улсын хамтын ажиллагаа хөдөө аж ахуйн салбарт шинэ агуулгаар баяжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр Монгол Улсыг Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт үйл ажиллагаанд түлхүү оролцоход Лаос Улс үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэв.

Талууд соёл, урлаг, спорт, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг улам бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Зөвлөлдөх уулзалтаар талууд НҮБ, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Лаосын Засгийн газар хоорондын ээлжит Комиссийг ирэх онд Вьентьян хотноо, ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулахаар тохиров.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших