Нууц мэдээллийн уурхай

Ц.Ариунболд: Эхнэр минь мэс засалд яаралтай орж чадвал бид элэг бүтэн үлдэнэ

Нийтэлсэн: 2019-08-27 07:35:47

 

Монголын сэтгүүл зүйн гэр бүлийн гишүүн “ETV” телевизийн мэдээний албаны сэтгүүлч М.Уянга бөөрний архаг дутагдалд оржээ. Энэ нь дотоод эрхтнүүддээ нөлөөлж, амь нас нь дээсэн дөрөөн дээр ирээд байгаа юм. Сэтгүүлч М.Уянгад туслах хандивын аяныг хамт олон, мэргэжил нэгт сэтгүүлчдийн зүгээс өрнүүлээд эхэлжээ. Бид М.Уянгын нөхөр Ц.Ариунболдтой ярилцлаа.

–Эхнэрийн тань биеийн байдал ямар байна вэ?

-Өнөөдөртөө бол гэр, эмнэлэг хоёрын хооронд л яваад байна. Биеийн байдал нь өдрөөс өдөрт дордож байгаа учраас яаралтай мэс ажилбарт орох шаардлагатай байгаа.

–Ямар оноштой байгаа вэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Эхнэр маань бөөрний архаг дутагдал гэх оноштой. Энэ нь таван цулын эрхтнүүддээ үсэрхийлснээр яаралтай бөөр солиулах мэс ажилбарт орох шаардлагатай байна даа. Өдрөөс өдөрт дордож байгаа шалтгаан нь энэ.

-Солонгост хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Монголд мэс засал хийх боломжгүй байгаа юу. Донорын асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

-Тохирох донор олоход хүндрэлтэй байлаа. Вирустэй бол донорын шаардлага хангадаггүй юм байна. Уянгаагийн төрсөн ах нь донор болж байгаа. Донорын шаардлага хангаж байгаа ч цусны бүлэг нь өөр учраас БНСУ-д мэс ажилбарт орохоос өөр арга байсангүй. Ийм тохиолдолд манайд мэс ажилбар хийх боломжгүй юм байна. Эхнэрийн маань бие хэдийгээр хүнд байгаа ч яаралтай мэс ажилбарт орж чадвал бидний гэр бүл элэг бүтэн үлдэнэ. Бүр оройтчихоогүй байгаа.

-Хагалгааны зардалд хэдэн төгрөг шаардлагатай байгаа вэ. Хандивын аянд хүмүүс яаж нэгдэх вэ

-Бөөр солиулах мэс ажилбарт ороход 120 сая төгрөгийн зардал шаардлагатай байгаа. Миний эхнэр “ETV” телевизийн мэдээний албанд таван жил гаруй ажиллаж байна. Үдэш бүр л ард түмэнтэйгээ цэнхэр дэлгэцээр уулздаг. Найз нөхөд, сэтгүүлч, уран бүтээлчдийн зүгээс хандивын аянг өрнүүлээд байна. 94699363, 99122471 дугаарт холбогдож хандивын аянд нэгдэж болно.

-Цаашид хандивын аяны хүрээнд ямар ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?

-Найзууд хамтарч хандивын тоглолт зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ арга хэмжээнд урлаг соёлынхон идэвхтэй оролцох байх. БНСУ-д хийгдэх М.Уянгын мэс ажилбарт 120 сая төгрөг шаардлагатай байгаа юм байна. Иймээс тус сэтгүүлчийн найз нар нь халуун сэтгэлт ард түмнээсээ хандив хүсчээ. М.Уянга бүсгүйг мэс ажилбарт оруулах хандив нэгэн залуу гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэж, бяцхан хүүг нь ээжтэй үлдэх боломжийг олгох юм.

Хандивын данс: 5429322222 /ХААН БАНК/ М.УЯНГА Утас: 94699363 , 99122471

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших