Нууц мэдээллийн уурхай

“Тавантолгой түлш” компанийн ТУЗ-ийн гишүүд хуралдлаа

Нийтэлсэн: 2019-08-27 05:22:26

 

2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Засгийн газрын 270 дугаар тогтоолын дагуу  “Тавантолгой түлш” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр хуралдаж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, үйл ажиллагааны бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлуудын  талаарх танилцуулга мэдээллийг сонслоо.

 “400 өрхийн дунд нэг борлуулалтын цэг байхаар тооцож нийт 504 жижиглэн цэг байгуулсан. 42 дундын бөөний төвөөс жижиглэнгийн цэгийг хангана. Батлагдсан орц, жорын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж нөөцлөлтийн ажлыг зохион байгуулж байна. Жижиглэн болон бөөний борлуулалтын цэгт 14,300 тонн, үйлдвэрийн бүсэд 142,904 тонн сайжруулсан түлш нөөцөлсөн байна. Одоогийн байдлаар 560,000 тонн түүхий эд /мидлинг/-ийг тээвэрлэн татан төвлөрүүлээд байна” хэмээн “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо “Тахилт”-д жишиг цэг нээсэн. Цаашид нийслэлийн хэмжээнд долоон жишиг цэг байгуулахаар тохижилт, засварын ажлууд хийгдэж байгаа талаар хэллээ. Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулж ТУЗ-ийн гишүүд сайжруулсан түлшний хадгалалт, нөөцлөлт, тээвэрлэлтийн явцад тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэх талаар санал солилцоод, иргэд олон нийтэд сайжруулсан түлшний хэрэглээ нөөцлөлтийн талаар мэдээлэл өгч ажиллахыг зөвлөсөн юм.

ТУЗ-ийн өнөөдрийн  хурлаар сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн түүхий эд /мидлинг/-ийг үйлдвэрийн хашаанд 300 тонн, Төв аймаг дахь дундын агуулахад 700 тонныг татан төвлөрүүлж, нөөц бүрдүүлэхийг “Тавантолгой түлш” компанийн удирдлагад үүрэг болголоо. Мөн нийслэлийн гэр хорооллын иргэдийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлын хүрээнд борлуулалтын цэгүүдийг жигдрүүлэх ,борлуулалт, хадгалалт нөөцлөлтийн үйл ажиллагааг тогтмолжуулахыг тус компанийн удирдлагад үүрэг болголоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших