Нууц мэдээллийн уурхай

98 жилийн түүхт өдөр

Нийтэлсэн: 2019-08-27 01:19:52

 Монгол улсад Залуучуудын байгууллага үүсэн  байгуулагдсаны  98 жилийн ойн өдрийг угтан МХЗЭ-ИЙН Ахмад ажилтны холбоо, Төв аймгийн ахмадын холбоотой хамтран хүндэтгэлийн хурал зохион байгууллаа.

Тэртээ 1921 оны Ардын хувьсгал, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хурц ширүүн тэмцлийн дунд анх “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр үүсэн бий болсон Монголын залуучуудын ууган байгууллага нь Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл түүний албан ёсны залгамжлагч байгууллага Монголын Залуучуудын Холбоо юм.

Монгол төрийн зургаан одонгоор шагнагдсан Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл нь улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах, шинэ Монгол улсыг сэргээн хөгжүүлэх, ард түмнийг соён гэгээрүүлэх, залуу үеийнхнийг дэвшилт үзлээр хүмүүжүүлэх үйлст  онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. Нэгэн зуун жилийн түүхийн хуудсыг бүтээж байгаа залуучуудын байгууллагыг үе үеийн залуучууд хийж бүтээх их хүслээр жигүүрлэн түүчээлч ирсэн бөгөөд 3 үеийн хэлхээ холбоотой байгууллага гэдгээрээ онцлог юм. 98 жилийн түүхтэй залуучуудын холбоо өнөөдөр ахмад үеийнхнийхээ дэмжлэг хүч зүтгэлээр өөрийн түүхээ цаасан дээр буулгаад байгаа улсын хэмжээний анхны байгууллага болж байна.

 Монголын Залуучууд үе үедээ түүхэн үүрэгээ гүйцэтгэж ирсэн бөгөөд энэ үед их бүтээн байгуулалт хийх томоохон нийгмийн шилжилт дээр ирээд байгааг МЗХ-ны удирдлагууд  онцгойлон баярт оролцож байгаа ахмадуудад хандан хэлсэн бөгөөд ахмад үеийнхний дэмжлэг, зөвлөгөө нэн чухал гэдгийг онцолсон юм. Залуучууд бидний үлгэр жишээ, хүндэт ахмадууддаа эрүүл энх хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших