Нууц мэдээллийн уурхай

Нийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал боллоо

Нийтэлсэн: 2019-08-26 01:12:02

 

Нийслэлийн Соёл, урлагийн газрын харьяа байгууллагуудын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  08 дугаар сарын 23-ны өдөр нийслэлийн “Улаанбаатар” чуулгын байранд боллоо.

Шуурхай зөвлөгөөнөөр НСУГ-аас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, аян болон зохион байгуулж буй үйл ажиллагааны мэдээллээ хийж, харьяа соёл, урлагийн байгууллагууд 2019 оны наймдугаар сар хүртэл хийж, хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудын тухай танилцууллаа.

2019 оны хувьд Нийслэлийн Соёл, урлагийн газраас их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн их засвар, номын сангийн үйлчилгээний RFID технологийн хөрөнгө оруулалт, Улаанбаатар хотын музейн барилгыг сэргээн засварлах зураг төсөв, Соёлын төв өргөөний барилгын дээврийн их засвар болон хөгжим техникийг шинэчлэх ажил, Багануур, Сонгинохайрхан дүүргүүд дэх Соёлын ордны шинэ барилгын ажил, Чингэлтэй дүүргийн Соёлын ордны газар зэрэг олон асуудлуудын талаар НСУГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш мэдээлэл хийлээ.

Зөвлөгөөний үеэр цаг үеийн шинж чанартай Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой, Нийслэл Улаанбаатар хотын үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ой, Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, нийслэлийн 169 хороонд "Соёлын элч" ажиллуулах, Соёл, урлагийн ажилтны баярыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар болон хүлээгдэж буй зарим ажлуудыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж Нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших