Нууц мэдээллийн уурхай

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАЛТ, ХЭРЭГЛЭЭГ СУДАЛНА

Нийтэлсэн: 2019-08-23 05:30:47

  БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАЛТ, ХЭРЭГЛЭЭГ СУДАЛНА

 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хороо, Ньюком Групп, “АББ” Групп хамтран Монгол Улсад орчин үеийн, дэвшилтэт, байгальд ээлтэй, шинэ техник, технологи нэвтрүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд энэхүү санамж бичгээр “Монгол Улсад орчин үеийн, дэвшилтэт, байгальд ээлтэй, шинэ техник, технологи нэвтрүүлэх, цахилгаан тээврийн хэрэгсэл, түүнийг цэнэглэх дэд бүтэц, цахилгаан хураагуурын хэрэглээг судлах, ашиглалтыг турших, хамтын ажиллагааны үр дүн, ашиглалт, судалгааны үр дүн, мэдээллийг харилцан солилцох”-оор тохиролцсон байна.

Санамж бичгийн хүрээнд  Ньюком Групп, “АББ” Групп, Эрчим хүчний зохицуулах хороо нь 100% цахилгаанаар ажилладаг байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл, түүний цэнэглэгчийг Монголын эрс тэс уур амьсгалтай цаг уурын нөхцөлд хэрэглэх, ажиглах, турших ажиллагааг албан ёсоор эхлүүлж байна. Энэхүү арга хэмжээнд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр,  Ньюком Группын Гүйцэтгэх захирал Н.Энхболд, “АББ” Группын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С. Эрдэмбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Ньюком Группын зүгээс санамж бичгийн хүрээнд хийгдэж байгаа ажиглалт, туршилтын үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байна. Учир нь Монгол улс байгалийн асар их нөөцтэй боловч шатахууны хувьд импортын хараат байдалтай тул өөрийн нөөц, хүч бололцоогоо ашиглан байгальд ээлтэй, шинэ, дэвшилтэт техник, технологийг Монголд нутагшуулж, тээврийн хэрэгслийн эрчим хүчийг дотоодоосоо ханган, хэрэглэх нь эдийн засгийн, эрчим хүчний, хүрээлэн буй байгаль орчны гэх мэт олон давуу талыг дагуулах юм.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан энэ үеэр “Агаарын бохирдлыг бууруулах, цахилгаан эрчим хүчийг зүй зохистой ашиглах, байгаль орчин болоод эдийн засагт үр өгөөжтэй хэрэглээг бий болгохын тулд бид орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэхүү цахилгаан автомашин болон цэнэглэгчийг албан хэрэгцээнд ашиглахын зэрэгцээ автомашины цахилгаан хураагуурын хэрэглээг судлах, цаашид  цахилгаан машиныг хэрэглээнд өргөн хүрээтэйгээр нэвтрүүлэх  боломж бололцоог бүрдүүлэхэд ашиглах болно” гэдгийг онцлон тэмдэглэв.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших