Нууц мэдээллийн уурхай

Хотын Захирагч С.Амарсайхан Монголын Барилгын үндэсний Ассоциацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн: 2019-08-22 07:59:11

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд  өнөөдөр Монголын Барилгын үндэсний Ассоциацын төлөөллүүдийг хүлээн авч уулзан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг хэрхэн сайжруулах боломж байгаа талаар нээлттэй ярилцлаа.

Нийслэл хотод өрнөж байгаа бүтээн байгуулалтууд болон зарим нэг томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар хотын Захирагч  С.Амарсайхан дэлгэрэнгүй мэдээлэхийн сацуу Монголын Барилгын үндэсний Ассоциацитай уялдаа холбоогоо нэгтгэж хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр хэлэхдээ “ Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлаж хотын бүтээн байгуулалт өрнөх ёстой. Төрийн хүнд суртлыг арилгах, хувийн хэвшлийг дэмжиж нийгмийн хариуцлагын хүрээнд үүргээ сайн биелүүлсэн компаниудад үл хөдлөх хөрөнгийн татварыг хөнгөлөх зэргээр харилцан бие биенээ урамшуулдаг тогтолцоотой ажиллах хэрэгтэй” гэдгийг онцолсон юм. Түүнчлэн Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах боломж нээлттэй байгааг дуулгав. Утааг бууруулж, гэр хорооллыг дахин төлөвлөх, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бодлогын хүрээнд хамтран ажиллах зайлшгүй шаардлагатайг дурдаад, Монголын Барилгын үндэсний Ассоциацтай тогтмол эргэх холбоотой шаардлагатай үед ажлын хэсэг байгуулан хамтарч ажиллах хэрэгтэй байгааг хэлсэн юм.

Монголын Барилгын үндэсний Ассоциацын төлөөллүүдийн зүгээс нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд, хамтарч ажиллах 13 саналыг хотын Захирагч С.Амарсайханд гардуулан өглөө.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших