Нууц мэдээллийн уурхай

МОНГОЛЫН НООЛУУРЫН КОМПАНИУД APPERAL TEXTILE SOURCING ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОВ

Нийтэлсэн: 2019-08-22 00:55:33

 Монголын Ноос ноолуурын холбооны гишүүн Баялаг Өлзий ХХК, Кашмир холдинг ХХК,  Сайнтүмэн кашмир ХХК, Сувд кашмир ХХК 2019 оны 8 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Торонто хотноо зохион байгуулагдаж буй олон улсын оёмол, сүлжмэл хувцасны Apperal Textile Sourcing Canada-2019  үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож байна.

Канад Улсад 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ үзэсгэлэнд 5000 гаруй их дэлгүүр, сүлжээ дэлгүүр, топ брэндийн борлуулагчид, захиалагчид оролцож, 15 орны 300 гаруй үйлдвэрлэгч бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Элчин сайд Я.Ариунболд тэргүүтэй төлөөлөгчид үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, Монголын ноолуурын компаниудыг танилцуулав. Баялаг Өлзий ХХК сарлагийн хөөвөр, Кашмир холдинг ХХК ноолуурын талаар болон Sustainable fibre alliance нэгдлийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Мөн 8 дугаар сарын 20-ны өдөр манай ноолуурын компаниуд загварын шоунд бүтээгдэхүүнээ танилцуулав.

Apperal Textile Sourcing Canada-2020  үзэсгэлэн худалдаанд манай үйлдвэрлэгчид илүү олноор оролцоно гэж итгэж байгаагаа үзэсгэлэнгийн гүйцэтгэх захирал Жэсон Прэскот тэмдэглэв.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших