Нууц мэдээллийн уурхай

Триатлоны холбооныхон Токиогийн олимпийн бамбарыг аялуулж эхэллээ

Нийтэлсэн: 2019-08-20 02:45:37

 Монголын Триатлоны холбооны Ерөнхийлөгч Ц.Сандуй Токиогийн олимпийн бамбарыг Алтай таван богдоор аялууллаа. Тодруулбал, энэхүү арга хэмжээг Монголын Триатлоны холбоо, Монгол Японы найрамдлын нийгэмлэг хоёр хамтран санаачилж эхлүүлсэн бөгөөд МҮОХ Япон Улсаас манай улсад суугаа элчин сайдын яам, Монгол Японы найрамдлын нийгэмлэг, ХХЕГ-тай хамтран “Токио-2020” олимпийн бамбарыг Монголын дөрвөн цэгт аялуулахаар болсны эхлэл нь ийнхүү Алтай таван богд байв. Өөрөөр хэлбэл, 50 жилийн түүхтэй хоёр улсын найрамдлын баганыг энэхүү бамбарын аяллаар бататган гагнаж цаашдийн 50 жилийнхээ найрамдлын замыг Монголын тамирчдынхаа замын хамт зассан бэлэгшээлтэй ажлын нэг байлаа.

 

Тухайлбал, Триатлоны холбооныхон өнгөрсөн сарын сүүлээр Архангай аймгийн Өгий нуурт уламжлал ёсоор Улсын аварга шалгаруулах тэмцээнээ амжилттай зохион байгуулж аваргуудаа тодруулсан. Үүний үргэлжлэл болгож “Токио-2020” -д оролцох тамирчдынхаа сэтгэл санааг дэмжих зорилгоор Монгол Улсын дөрвөн зүгт олимпийн бамбарыг аялуулж тамирчиддаа урам зориг өгсөн нь энэ юм. Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн оны наймдугаар сард Монголын баг тамирчид Жакарта-2018 Азийн наадамд анх удаа оролцож түүхэнд байгаагүй олон медалийг өнгө алаглуулан эх орондоо авчирсан. Энэ түүхээ түүчээлж Монголын төрийн далбааг “Токио-2020”- д дахин мандуулахын тулд ийнхүү олимпийн бамбарыг аялуулсан хэрэг.

Түүнчлэн тус арга хэмжээнд ивээн тэтгэгчдийн төлөөлөл, хилийн цөөнгүй анги, заставын алба хаагчид, иргэд, жуулчид оролцов. Энэ үеэр МҮОХ-ныхон “Алтан медаль”-аараа нэгэн эрхмийг шагнасан нь нүдээ олсныг нутгийнхан хэлсэн. Эл шагналын эзэн бол хурандаа В.Батжаргал захирагчтай Хилийн 0285 дугаар ангийн ахлах дэслэгч С.Жалхар юм. Тэрбээр бөөрөнцөг түлхэлтийн УАШТ-ээс сүүлийн хоёр жил дараалан медаль хүртсэн, спортын дэд мастер, сумын заан, волейболын спортын нэгдүгээр зэрэгтэй, гардан тулааны багш, дөрвөн жил тутамд болдог баруун бүсийн хилчдийн спортын наадамд энэ онд 0285 дугаар ангийнхныхаа хамт оролцохдоо 25 медаль хүртэн, багийн дүнгээр тэргүүлсэн юм. С.Жалхар “Тамирчин бүхэн олимпийн наадамд эх орноо төлөөлж, амжилт гаргахыг хүсдэг. Хэдийгээр би олимпод өрсөлдөж чадахгүй ч “Токио-2020”-ийн бамбарыг манай нутагт аялуулсанд баяртай байна. Мөрөөдөл минь биелэх шиг боллоо” гэв. Аяныг зохион байгуулагчид Токиогийн олимпийн бамбарыг энэ жил Монголын хойд цэг болох Хөвсгөл аймгийн нутаг дахь Монгол шарын даваанд аялуулахаар төлөвлөжээ.

Мөн ирэх онд зүүн цэг болох Дорнод аймгийн Модот хамар уул, урд цэг болох Өмнөговийн Орвог гашууны бор толгойд аялуулж, олимпизмыг сурталчлах гэнэ. Олимпийн бамбарыг Монголоороо тэр тусмаа хил дагуу аялуулж байгаа нь учиртай. Учир нь “Рио-2016” олимпийн наадмаас “Хилчин” спорт хорооны тамирчин Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа мөнгө, Гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ. Хилийн байгууллагад харьяалагддаг хоёр тамирчин олимпийн дэвжээнд амжилт гаргасанд монгол түмэн өдгөө ч бэлгэшээдэг. Тус арга хэмжээг зохион байгуулж буй Ц.Сандуйг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монгол Японы найрамдлын нийгэмлэг, Монголын Триатлоны холбооны ерөнхийлөгч гэдгийг уншигчид андахгүй биз ээ. Тамирчид болон зохион байгуулагчдын зүгээс эл арга хэмжээг ивээн тэтгэсэн “Номин холдинг”, SWORD компани болон “Ус сувгийн удирдах газар”, “Зорчигч тээврийн нэгтгэл-3” газрынханд талархсанаа илэрхийлж байв.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших