Нууц мэдээллийн уурхай

Өмнөд Судан дахь монгол алба хаагчид холын зайн эргүүлийг дугуйтай гүйцэтгэжээ

Нийтэлсэн: 2019-08-20 02:33:16

 

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад /БНӨСУ/-д явагдаж буй НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн захирагч, хурандаа Д.Жавхланбаяраар ахлуулсан 3 эрэгтэй, 2 эмэгтэй цэргийн алба хаагчдын бүлэг “Хубилай” баазаас “Эко”, “Арвай”, “Дельта” баазуудын чиглэлд холын зайн эргүүлийг анх удаа дугуйтай гүйцэтгэлээ.

Энхийг сахиулах ажиллагаанд холын зайн эргүүлийг анх удаа UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид гүйцэтгэсэн бөгөөд байгаль, цаг уурын хүнд нөхцөлд 400 гаруй километр газрыг 4 хоногийн хугацаанд туулсан аж.

71636e_d3_x974 Өмнөд Судан дахь монгол алба хаагчид холын зайн эргүүлийг дугуйтай гүйцэтгэжээ

9fe236_d4_x974 Өмнөд Судан дахь монгол алба хаагчид холын зайн эргүүлийг дугуйтай гүйцэтгэжээ

9355fe_d2_x974 Өмнөд Судан дахь монгол алба хаагчид холын зайн эргүүлийг дугуйтай гүйцэтгэжээ

Бeнтью-Парианг-Жам Жанг, Жан Жанг-Парианг-Бeнтью гэсэн чиглэлд холын зайн дугуйтай эргүүлийн хийсэн байна. Үүний зорилго нь “Монгол Улс, Зэвсэгт хүчнээ сурталчлах, БНӨСУ-д энх тайван цаг ирж байгааг орон нутгийн иргэдэд илтгэн таниулах, нийтийн биeийн тамирын спортыг сурталчлах, орон нутгийн иргэдийг спортоор хичээллэхийг уриалах, иргэн цэргийн ажиллагааг бэхжүүлэх, батальоны цэргийн алба хаагчдын сэтгэл санааг өргөх болон шинэ Хүчний командлагчийн ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдлээ.

UNMISS ажиллагааны Хүчний командлагч, дэслэгч генерал Шайлеш Тинайкар 2019 оны долоодугаар сард “Бентью” хотын “Хубилай” баазад ажлын айлчлал хийх үедээ “Цэргийн багууд аль болох НҮБ-ын бааз, Дотоодын дүрвэгсдийн хуарангаас гадагш гарч үүрэг гүйцэтгэх, ялангуяа нутгийн иргэдтэй илүү ойр дотно харилцаа үүсгэж тэдний үзэл бодол, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж мэдээлэл цуглуулах, тэдэнд энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэлт, бүх төрлийн эргүүлийн үндсэн зорилгын талаар тайлбарлан таниулах замаар эерэг сэтгэгдэл төрүүлж, тайван амгалан цаг ирж байгааг сайтар ойлгуулах хэрэгтэй” гэв.

Дугуйтай эргүүлийн бэлтгэл ажлыг 2019 оны 07 дугаар сараас эхлэн зохион байгуулсан ба НҮБ-ын мужийн зохицуулагч Хироко Хирохара, Хойд секторын тэргүүний штабын зүгээс баяртайгаар хүлээн авч, үүрэг гүйцэтгэлтэд дэмжлэг үзүүлжээ.

Батальоны удирдлага, штаб энэхүү дугуйтай эргүүлийн явцад олж авсан дадлага, туршлагадаа үндэслэн бие бүрэлдэхүүнээс сайн дурын үндсэн дээр дараагийн дугуйтай эргүүлийн үүргийг гүйцэтгэх эрэгтэй, эмэгтэй цэргийн алба хаагчдыг сонгон бэлтгэлийг ханган ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: Батлан Хамгаалах Яам

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших