Нууц мэдээллийн уурхай

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР “ЯПОН ФЕСТИВАЛЬ МОНГОЛД 2019” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

Нийтэлсэн: 2019-08-19 01:41:54

 2019 оны 8 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “White Rock Center”-т “Япон Фестиваль Монголд 2019” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний нээлтийн ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такаока Масато нар оролцов.

Сайд Д.Цогтбаатар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Манай хоёр  ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэхэд соёл, спорт, олон нийтийн солилцоо нэн чухал байдаг. Энэ онд хоёр улсын хооронд соёлын харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Япон Улсын Элчин сайдын яам болон японы хөрөнгө оруулагчид, найрамдал, олон нийтийн байгууллагуудын санаачлагаар зохиогдож буй “Япон Фестиваль Монголд 2019” арга хэмжээ нь Японы талаарх монголчууд бидний мэдлэг, ойлголтыг улам гүнзгийрүүлж, манай хүүхэд залуучуудын сонирхлыг татаж, биднийг улам ойртуулна” хэмээн онцлов.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших