Нууц мэдээллийн уурхай

Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг шинэчлэн баталлаа

Нийтэлсэн: 2019-08-19 01:08:22

 

Агаарын тухай хууль, Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хорих тухай” 62 дугаар тогтоолын  хэрэгжилтийг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулах зорилгоор оролцогч талуудын эрх, үүргийг нарийвчлан тогтоож, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн хүрээнд Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны наймдугаар сарын 14-ний хамтарсан А/433-А/820 дугаар тушаал захирамжаар шинэчлэн баталлаа.

Энэхүү журмаар сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалтыг иргэдэд хүргэх зохицуулалт, тухайлбал агаарын чанарыг сайжруулах бүсийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хэрэгцээнд шаардлагатай сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэлийн асуудлыг Эрчим хүчний яам, түүний нийлүүлэлт, борлуулалтын сүлжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцахаар томъёолж өгсөн. Мөн дулаан үйдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн өөрөөр хэлбэл халаалтын зуух эрхлэгчдийн үйлдвэрийн нормативын дагуу түлшний хэрэглээг нь тооцож түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүхий нүүрс  хэрэглэхийг зөвшөөрсөн хороодын хэрэглээг сар бүрээр тооцож, тухайн нутаг дэвсгэрт байгаа иргэн, хуулийн этгээдийн хэрэгцээт түлшний тээвэрлэлтийн зөвшөөрлийг тухайд хороодын засаг дарга нарын тодорхойлолтыг үндэслэн нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар олгохоор тус тус заасан.

Хяналтын арга хэмжээний зохион байгуулалтыг төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Засаг дарга, холбогдох чиглэлийн улсын байцаагч, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч нар иргэд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны орон тооны бус ажилтан, хэсгийн ахлагч нартай хамтран  хяналт тавьж гэм буруутай этгээдэд Агаарын тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулна. 

Агаарын чанарыг сайжруулах журам нь иргэн, хуулийн этгээдийн дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоох, хариуцлага ногдуулах, хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан тодорхойлох, оролцогч талуудын эрх, үүргийг тогтоох улмаар агаарын тухай болон бусад холбогдох хууль, засгийн газрын шийдвэрийг нийслэлд хэрэгжүүлэхэд оршино.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших