Нууц мэдээллийн уурхай

НҮБ-ЫН КОНВЕНЦИД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛОН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

Нийтэлсэн: 2019-08-15 01:34:12

 Бүгд Найрамдах Сингапур Улсад 2019 оны 8 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Зуучлалын үр дүнд байгуулах олон улсын маргаан шийдвэрлэх хэлэлцээрийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцид гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болон Дээд хэмжээний хурал зохион байгуулагдав. “Сингапурын зуучлалын конвенц” (Singapore Mediation Convention) хэмээн нэрлэгдээд буй энэхүү конвенцийг гурван жилийн хугацаанд 85 гишүүн-улсын дунд идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлсэний үр дүнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2018 оны 12 дугаар сард баталсан. Олон улсын худалдааны эрх зүйн комисс (ЮНСИТРАЛ)-оос 2002 онд Олон улсын арилжааны Загвар хуулийг боловсруулсан бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг маргаан шийдвэрлэх хамгийн оновчтой, түргэн шуурхай, санхүүгийн алдагдал багатай арга зам хэмээн үздэг. Монгол Улсын хувьд тухай салбарын олон улсын конвенциудад нэгдэн орсон төдийгүй өөрийн улсын хууль тогтоомждоо зохих шинэчлэл, нэмэлт, өөрчлөлтийг оруулсаар ирсэн.

Конвенцид гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд 70 гаруй улсын төлөөлөгчид оролцсоноос 46 улсын төлөөлөгчид Конвенцид гарын үсэг зурав. Монгол Улсаас Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ, дээд хэмжээний хуралд тус тус оролцов. Сингапур Улс энэхүү конвенцийг байгуулахад ихээхэн хүчин чармайлт гаргасан тул тус арга хэмжээнд онцгой анхаарал хандуулж зохион байгуулав. Улмаар хүндэтгэлийн арга хэмжээнд тус улсын Ерөнхий сайд Ли Хсиенг Лүүнг, Шадар сайд Хенг Сви Киат, Хууль зүй, дотоод хэргийн сайд К.Шанмугам зэрэг албаны хүмүүс оролцов.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайханд Бүгд Найрамдах Сингапур Улсын Хууль зүйн яамны төрийн тэргүүн сайд Эдвин Тонг бараалхаж, хоёр улсын хууль зүйн салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Айлын талаас олон улсын худалдааг хөнгөвчлөхөд чиглэсэн уг конвенцийн ач холбогдлыг дурдахын зэрэгцээ Монгол Улс Конвенцид ойрын хугацаанд нэгдэн орно хэмээн найдаж буйгаа илэрхийлэв.

Сингапурын олон улсын зуучлалын хүрээлэнгээс энэ оны 8 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд “Олон улсын худалдаан дахь зуучлалын мэтгэлцээний тэмцээн”-ийг зохион байгуулж, улмаар 17 улсын 39 баг өрсөлдсөнөөс Монгол Улсын иргэн Батбаатарын Ариунсанаагийн оролцсон “Mediation Work” баг ялалт байгуулж, алтан медаль хүртэж, Сингапурын зуучлалын конвенцийн гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд оролцох эрхийг олж авав. Амжилттай оролцож, улсынхаа нэр хүндийг өргөсөн ирээдүйн хуулийн ангийн оюутан Б.Ариунсанаад Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан биечлэн баяр хүргэж, цаашдын хичээл сурлагад нь амжилт хүсэв.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших