Нууц мэдээллийн уурхай

"Дэлхийн Монголчууд" хүүхдийн бэсрэг наадам боллоо

Нийтэлсэн: 2019-08-09 01:29:57

 

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын 2019 оны “Дэлхийн Монголчууд” есдүгээр ээлжийн бэсрэг наадам өчигдөр /2019.08.07/ өдөр болж өнгөрлөө.

Энэ жилийн есдүгээр ээлжинд дэлхийн 11 улс орноос гадаадад амьдардаг Монгол туургатан, үндэстэн хүүхдүүд амарч байгаа аж. Монгол ахуй, Монгол өв уламжлалтай танилцах хөтөлбөрүүдээр баялаг ээлж боллоо.

Монгол Улсын Үндсэн хуулинд “Монголын ард түмэн бид төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж хөгжүүлэхийг нэгэн эрхэм зорилгоо болгоно” хэмээн тунхагласан байдаг. Өнөөгийн даяаршиж буй нийгэмд Монголын түүх, хэл соёл, уламжлал, соёлын үнэт өвийг хүүхэд, өсвөр үеийнхэнд таниулах, өвлүүлэн үлдээх зайлшгүй цаг үе ирээд байгаа юм.

“Бэсрэг наадам”-ын зорилго нь эрийн гурван наадмын үүсэл түүх, ёс заншил, дэг жаягийг амрагч хүүхдүүдэд сурталчилан таниулах бөгөөд энэ үеэр үндэсний уламжлалт наадмынхаа утга агуулгатай дэлгэрэнгүй танилцах, морин хуур, язгуур урлагийн тоглолтуудыг хүүхдүүд маань үзэж сонирхов.

Наадмын үеэр амрагч хүүхдүүд бөх барилдан, шагай харваж, нум сум харван наадамлаж хотол олныг баясгалаа.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших