Нууц мэдээллийн уурхай

Үерийн гамшгийн үед хүнсний аюулгүй байдлыг хангахад анхаарах ЗӨВЛӨМЖ

Нийтэлсэн: 2019-08-07 23:33:15

 

Хур тунадас, аадар бороо их хэмжээгээр орж усны үерт айл өрх, аж ахуйн нэгжүүд автах нөхцөл үүсч байгаатайхолбогдуулан хүнсний аюулгүй байдал алдагдах болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ЗӨВЛӨЖ байна. Үүнд:

1.Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд үерийн улмаас хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, сав баглаа боодол бохирдохоос урьдчилан сэргийлж ус орж болзошгүй ажлын байранд хамгаалалт хийх, зоорийн давхарт хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хадгалахгүй байх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг 1 метрээс доошгүй өндөрт хурааж, сав баглаа боодлын битүүмжлэлийг шалгаж бүрэн бүтэн байдлыг хангах,

2.Үер усанд автан бохирлогдсон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон битүүмжлэлтэй хэдий ч сав баглаа боодол нь бохирдсон, эвдэрч хэмхэрсэн, гэмтсэн хүнсийг худалдан борлуулахгүй байх,

3.Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүн сав суулга, баглаа, боодолтой байсан хэдий ч үерт автсан нөхцөлд огт хэрэглэхгүй устгах,

4.Бага насны хүүхдийн угж, аяга сав зэрэг бүтээгдэхүүн бохирлогдсон бол огт ашиглахгүй хэрэглээнээс хасч, устгах,

5.Модон болон ус, үнэр, амт шингээх материалаар хийсэн хүнсний зориулалтын сав, суулга, халбага, сэрээ, аяга, хутгуур, гампанз зэрэг хэрэгслийг аадрын болон шар усны үерт автсан нөхцөлд дахин ашиглахгүйгээр устгах,

6.Угааж, ариутгаж болох гадаргуу бүхий хүнсний зориулалтын сав, суулга, аяга тавгийг цэвэрлэхдээ эхлээд цэвэр усаар зайлж, угаалгын бодисоор угаах, сайтар хатаах, хүнсний зориулалтын ариутгалын бодист 1 минутаас багагүй хугацаагаар байлгаж ариутгах, дахин цэвэр усаар зайлж, хатаах байдлаар сайтар цэвэрлэх,

7.Иргэд, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчид гэр орон, ажлын байр, хувцас, хэрэгсэл, гарын ариун цэврийг сахин угаалга, цэвэрлэгээ хийх,

8.Үер, усанд автсан нөхцөлд ажлын байр, тоног, төхөөрөмж, гэр орны ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх зэргийг анхаарах нь зүйтэй.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших