“ДЭГЛИЙ ЦАГААН" НИСЭХ БУУДЛЫН ЯВГАЛАХ ЗАМЫГ АШИГЛАЛТАНД ХҮЛЭЭН АВЛАА
Нийтэлсэн: 2019-08-01 01:40:37
Улсын төсвийн 500 сая төргөгийн хөрөнгө оруулалтаар “Увс - АЗЗА” ТӨХК-ний гүйцэтгэсэн “Дэглий цагаан" нисэх онгоцны буудлын явгалах замын өргөтгөлийг Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авлаа.
Явгалах замын өргөтгөл хийгдсэнээр уг нисэх буудлын хүчин чадал нэмэгдэж дунд оврын агаарын хөлөг , тийрэлттэй хөдөлгүүртэй агаарын хөлөг хүлээн авах бүрэн боломжтой болж байна.