Нууц мэдээллийн уурхай

“ГҮЙЕ, ТҮҮЕ” челленж эхэллээ

Нийтэлсэн: 2019-07-30 02:45:20

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотой “Цэвэр хот-Хоггүй аян” арга хэмжээг нутгийн захиргааны бүх байгууллагууд 14 хоног тутамд зохион байгуулж, ажиллах үүрэг даалгавар өгч, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас долдугаар сарын 27-ны өдөр “Гүйе! Түүе!” челленж аяныг “Бид хог хаядаггүй албан хаагчид” уриатайгаар зохион байгуулж,  байгууллагын ойр орчим болон Сэлбэ голын эрэг дагуух газрыг цэвэрлэв.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Ган-Өлзий: “ГҮЙЕ, ТҮҮЕ” челленж аянд нэгдэн Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс дүүрэг, хороодын албан хаагчид, иргэдтэй хамтран хуваарийн дагуу албан байгууллагынхаа ойр орчмын бүсэд цэвэрлэгээ зохион байгуулж, зураг, дүрс бичлэгээр баталгаажуулан, #НГБХЗХГГүйеТүүеЦэвэрхотХоггүй аян гэх нэрээр хаш таг үүсгэн байгууллагынхаа албан ёсны цахим хуудсаар давлагаа үүсгэж, хоггүй хотын төлөө хамтран ажиллахыг уриалж байна. Уг аяны хүрээнд иргэдийг  хогоо хогийн саванд хаяж хэвшихийг уриалахаас гадна нөгөө талаар хувь хүн бүрт “Zero Waste” буюу хог хаягдал багатай амьдрах, байгальд ээлтэй хэрэглээний соёл, амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна. Тухайлбал, өргөн хэрэглэдэг нэг удаагийн хэрэглээнүүдээс татгалзах, олон жижиг савлагаатай бүтээгдэхүүн авахгүйгээр том савлагаатай бүтээгдэхүүн сонгоход эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээс гадна сав, баглаа боодлын хог бага гарна,  өөрийн усны саваа байнга авч явахад хуванцар савтай ус авах шаардлага гарахгүй гэх зэрэг энгийн атлаа хог хаягдал багатай амьдрах олон зарчим, арга бий. Эдгээрийг түгээн дэлгэрүүлэх нь нэн чухал юм” гэлээ гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Нийслэлийн 9 дүүргийн  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн

“ГҮЙЕ, ТҮҮЕ” челленж аянд нэгдэх хуваарь

Нэрс Хуваарь
1 Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 2019 оны 07-р сарын 27-ны өдөр
2 Сонгинохайрхан 2019 оны 08-р сарын 03-ны өдөр
3 Баянгол 2019 оны 08-р сарын 10-ны өдөр
4 Баянзүрх 2019 оны 08-р сарын 17-ны өдөр
5 Сүхбаатар 2019 оны 08-р сарын 24-ний өдөр
6 Чингэлтэй  2019 оны 08-р сарын 31-ний өдөр
7 Хан-Уул 2019 оны 09-р сарын 07-ны өдөр
8 Налайх 2019 оны 09-р сарын 14-ний өдөр
9 Багахангай 2019 оны 09-р сарын 21-ний өдөр
10 Багануур 2019 оны 09-р сарын 28-ны өдөр

https://www.facebook.com/ubfcy.mn/videos/2349220092004090/UzpfSTEwMDAwNDQ5MDU2Mjg1MToxMjEzNzk5MTAyMTEzMDk3/?id=100004490562851

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших