Нууц мэдээллийн уурхай

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх Зохион байгуулах хорооны хурал боллоо

Нийтэлсэн: 2019-07-26 01:31:51

 

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх, зохион байгуулах хорооны хурал энэ сарын 25-нд боллоо.

Хурлын үеэр зохион байгуулалт, соёл урлаг, гадаад арга хэмжээ, хэвлэл мэдээлэл сурталчилгааны асуудал хариуцсан дэд ажлын хэсгийн дарга нар мэдээлэл хийж, бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж буйг танилцууллаа. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг энэ оны наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Улаанбаатар, Хэнтий, Дорнод аймагт ойн арга хэмжээнүүд болно гэж Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа.

Ойн үеэр байлдаанд оролцсон ахмад дайчдын гавъяаг алдаршуулах ажил, ойд зориулсан үзэсгэлэн, “Дайчин нөхөрлөлийн замаар”  Монгол, Оросын залуучуудын тойрон аялал, уулзалт өдөрлөг, олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын тоглолт, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн болон Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги, салбаруудын бие бүрэлдэхүүн оролцсон үзүүлэх тоглолтууд, “Халхын голын ялалт-80”, “Зэвсэгт хүчний түүхэн уламжлал, өнөө үе” Зэвсэгт хүчний түүх, цэргийн хувцас, хэрэгсэл, буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэн, Халх гол  шинэ сумын нээлт зэрэг олон арга хэмжээ болох юм.

Төлөвлөгөөний дагуу нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажлаа шуурхайлахыг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх Зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хорооны гишүүдэд үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших