Нууц мэдээллийн уурхай

Сүхбаатар дүүрэгт баригдаж байгаа цэцэрлэгүүдийн барилгын ажлыг түргэвчлэх үүрэг өглөө

Нийтэлсэн: 2019-07-23 10:20:57

 

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Бодлогын судалгааны тасгийн төлөөллүүд  өнөөдөр Сүхбаатар дүүрэгт ажиллав. Тэд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэв. Сүхбаатар дүүргийн III  хорооны 54 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгын ажил 2018-2019 он дамжин баригдаж байгаа юм. Барилгын ажил өнөөдрийн байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй байна.  Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа компанийн удирдлагуудад ирэх сарын 10-ны дотор цэцэрлэгийн өргөтгөлийг барьж дуусгахыг үүрэг болголоо. 1.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тус цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг “Триалинк” ХХК гүйцэтгэж байна.

Үүний дараа тус дүүргийн 16 дугаар хорооны нутагт баригдаж буй 280 ортой цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцав. Уг цэцэрлэг нь шинээр баригдаж байгаа юм. Барилгын ажлын нийт өртөг 2.4 тэрбум төгрөг бөгөөд гүйцэтгэгчээр “Хөвсгөл Хөхтэнгэр” ХХК ажиллаж байна. “Өнөөдрийн байдлаар барилгын ажил 15 хувийн гүйцэтгэлтэй. Төлөвлөгөөт хугацаанаасаа бага зэрэг хоцрогдолтой байгаа ч ирэх есдүгээр сард бүрэн ашиглалтад хүлээлгэн өгнө” хэмээн “Хөвсгөл Хөхтэнгэр” ХХК-ийн удирдлагууд хэлж байв. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа холбогдох албан тушаалтнуудад төлөвлөгөөт хугацаанд цэцэрлэгийг ашиглалтад оруулахыг үүрэг болгов.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших