500 КГ БУГЫН ЯСАН ЭВРИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2019-07-23 02:38:40

Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчооны хяналт шалгалтаар хөх өнгийн бүхээгтэй Porter маркийн автомашиныг шалгахад Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас тээвэрлэн авч явсан 500 кг бугын ясан эврийг илрүүллээ. Иргэн Т-г саатуулж Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгч ажиллалаа.
