Нууц мэдээллийн уурхай

Бээжин хотын өдрүүд Улаанбаатар хотод боллоо

Нийтэлсэн: 2019-07-22 01:52:02

 

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны 5 жилийн ой болж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Бээжин хотын Ардын Засгийн газраас хамтран өнөөдөр “Бээжин хотын өдрүүд” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Бээжин хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Ли Биюу нар оролцлоо.

Бээжин хотын  өдрүүд арга хэмжээг нээж нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлсэн үгэндээ “Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд  бүхий л салбарт хөгжиж байна. Улаанбаатар хот Бээжин хоттой худалдаа эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарт бүх талын харилцааг хөгжүүлэх боломжтой хамгийн ойр хөрш юм. Манай хоёр хот агаарын болоод авто, төмөр зам зэрэг дэд бүтцээр холбогдсон харилцахад хамгийн дөт замтай хөрш орон. Цаашид хоёр хотын хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин дэвжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин энэ үеэр “Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны 5 жилийн ой  тохиож байгаад таатай байна. Монгол Улсын нийгэм, эдийн засаг сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байна. Энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулсан Улаанбаатар хотын удирдлагуудад талархаж байна” гэв.

“Бээжин хотын өдрүүд” арга хэмжээ нь Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээний үеэр Бээжин хотын өв соёлын үзэсгэлэн болон эко ногоон гэрэлтүүлгийн үзэсгэлэнг Соёлын төв өргөөнд олон нийтэд дэлгэн үзүүлж, урлагийн тоглолт болов.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших