Нууц мэдээллийн уурхай

Сөүл хотын ИТХ-ын дарга, төлөөлөгчид Улаанбаатар хотноо айлчлав

Нийтэлсэн: 2019-07-16 03:00:41

 

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагвын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Шин Веон Чул тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 10-наас 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо айлчиллаа. Айлчлалын бүрэлдэхүүнийг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид хүлээн авч, хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил, төсөл арга хэмжээнүүдийн талаарх уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Мөн айлчлалын хүрээнд Сөүл хотын төлөөлөгчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхантай уулзаж, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, санал солилцсон юм.

Сөүл хотын ИТХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид 11-ний өдөр “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн төлөөлөлтэй уулзаж, хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээнүүдийн талаар мэдээллээ солилцсон. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобуснуудад байгалийн шахсан хийн түлш /CNG/ нэвтрүүлэх төслийн явцын мэдээллийг өгснөөс гадна цаашид айл өрхүүдийн халаалт болон ахуйн хэрэглээнд байгалийн хийг нэвтрүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах боломжийн талаар мэдээлэл өгч, хоёр тал харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Түүнчлэн Сөүлийн зочид 13-ны өдөр “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-ийн төлөөлөлтэй уулзаж мөн хамтран хэрэгжүүлж буй төслүүдийнхээ явц болон тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, мэдээлэл солилцлоо. Сөүлийн ИТХ-ын даргын зүгээс Улаанбаатар хотын “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК болон Сөүлийн орон сууцны корпорацитай хамтран хэрэгжүүлж буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 2000 айлын орон сууц барих төслийн ажлын явц ямар түвшинд байгаа талаар мэдээлэл өгөхийг хүссэн. Үүнд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн зүгээс шаардлагатай мэдээллийг өглөө. Тухайлбал, уг төслийн судалгааны ажил дуусах шатандаа байгаа бөгөөд нийслэлийн нутаг дэвсгэр Баянголын аманд нийт 10 га газар уг төслийн хүрээнд орон сууц барихаар газрын зөвшөөрөл болон бусад бэлтгэл ажлуудыг хангасан гэлээ.  Харин 2017 онд анх уг төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон үеийнхээс орон сууц барих өртөг нэг дахин өсөөд байгааг дуулгасан. Энэ нь барилгыг Солонгос технологи, материалаар барьж буйгаас гадна барилгын зураг өөрчлөлт орсон, авто зогсоолын тоог нэмсэн зэрэг хүчин зүйлээс шалтгаалсныг тайлбарлаж байлаа. Түүнчлэн уг төслийн барилгыг ажлыг 2020 оны 3 дугаар сард эхлүүлэх боломжтой байгаа гээд уг орон сууцанд 100 хувь гэр хорооллын айл өрхүүдийг хамруулахыг зорьж байгааг дуулгасан юм.

Мөн түүнчлэн нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын төлөөлөлтэй уулзаж, агаарын чанарыг сайжруулах, нарийн ширхэгтэй тоос, тоосонцрыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж, санал бодлоо солилцсон юм. Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацрал агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн зүгээс хийх хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулга хийсэн. Тэрбээр агаарын чанарыг сайжруулах, утаа, тоос тоосонцрыг бууруулах чиглэлээр хийж буй ажлуудаас Засгийн газрын 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс ахуйн хэрэгцээнд хэрэглэхийг бүрэн хориглосныг онцолж дуулгасан. Мөн нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг бий болгож буй гэр хорооллын яндангийн тоог цөөрүүлэх зорилгоор цахилгаан болон хийн халаагуурыг нэвтрүүлэх, дахин төлөвлөлтийн хүрээнд дэд бүтцэд холбох зэрэг олон ажил хийж, арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг хэллээ. Мөн түүнчлэн сайжруулсан түлшийг ганц айл өрхүүд хэрэглэхээс гадна бага оврын уурын зуухтай аж ахуй нэгж байгууллагуудад ч хэрэглэхээр журамлаад байгааг хэлсэн юм. Агаарын бохирдлын бас нэгэн томоохон хүчин зүйл болох нийтийн тээврийн хэрэгслүүдийг стандартад нийцүүлэх, зориулалтын шүүлтүүр тавих, хийн хөдөлгүүртэй автобуснуудыг нэвтрүүлэх зэрэг олон ажлыг хийж байгаа гэлээ. Мөн сургалт, семинар, үзэсгэлэн яармаг зохион байгуулах зэргээр иргэдэд нөлөөлөх ажлуудыг тогтмол хийж байгааг хэлсэн юм. Харин Сөүлийн ИТХ-ын дарга Шин Веон Чул “Агаарын бохирдлын асуудал бол дан ганц Улаанбаатар Сөүлийн асуудал бус, Зүүн хойд Ази, цаашлаад дэлхий нийтийн асуудал учраас бид хамтын ажиллагаагаа энэ чиглэл рүү хандуулж, асуудлыг хамтран шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстой” гэсэн юм.

Ташрамд сонирхуулахад, Сөүл хотын ИТХ-ын дарга, төлөөлөгчдийн айлчлал Монголын Үндэсний их баяр наадмын өдрүүдтэй давхацсан нь онцлог байлаа. Тэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа болон Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт хүрэлцэн очиж морины уралдаан, урлаг, соёлын бусад арга хэмжээнүүдийг үзэж сонирхсон юм.

 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших