Нууц мэдээллийн уурхай

Маргааш “Дээлтэй Монгол” наадам болно

Нийтэлсэн: 2019-07-09 08:43:40

 

"Дээлтэй Монгол" наадам, "Улаанбаатарын үдэш" цэнгүүнийг зохион байгуулагчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн хэмжээнд дөрвөн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна Сөүл, Улаанбаатар хотын ах дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ойг угтан долоодугаар сарын 13-нд АСА циркийн өмнөх задгай талбайд “Сөүл хотын захиргааны нэрэмжит өдөрлөг”-ийг зохион байгуулах ажээ. Энэ үеэр Сөүл хотын захиргаанаас  Пёнчанийн өвлийн олимпд үзүүлсэн лазер шоуг үзүүлэх юм байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга В.Батчимэг “Дээлтэй Монгол наадам”-ыг 13 дахь жилдээ Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Энэ жилийн хувьд ОХУ-ын Буриад улсаас, БНХАУ-ын ӨМӨЗО-оос төлөөллүүд "Дээлтэй Монгол" наадамд ирж оролцоно. Наадмын үеэр шилдэг үндэсний хувцастай дүүрэг, байгууллага, гэр бүл, хүүхэд мөн шилдэг үндэсний хувцастай эрэгтэй, эмэгтэй, гадаад жуулчныг тус тус шалгаруулна” гэлээ.

Нийслэлийн Тээврийн үйлчилгээний газрын тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга Д.Галбадрах “Долоодугаар сарын 11,12-ны өдөр болох “Улаанбаатарын үдэш эх орноо магтан дуулъя” цэнгүүн дууссаны дараа Сүхбаатарын талбайн гурван талын зогсоолоос 18 чиглэлд 18 автобус иргэдэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчилнэ” гэв. Мөн Сүхбаатарын талбайд "Яг түүн шиг", "Voice", "Авьяаслаг монголчууд" шоуны шилдэг оролцогчид дуулахаас гадна Монголын урлаг, соёлын төлөөллүүд оролцоно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

7 сарын 10-нд “Дээлтэй Монгол наадам” 14:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд,

7 сарын 11,12-нд “Улаанбаатарын үдэш эх орноос магтан дуулъя” үдшийн шоу тоглолт 21:00 цагаас Сүхбаатарын талбайд,

7 сарын 13-нд УДБЭТ-ын тайзнаа “Pop Opera Live Concert” 19:00 цагт тоглогдоно.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших