Нууц мэдээллийн уурхай

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Басил Василика Константинескуг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн: 2019-07-08 01:50:59

 

 

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Румын Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Басил Василика Константинескуг 7 сарын 5-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Элчин сайд Василика Константинеску хоёр улсын хоорондын өмнөх яриа хэлэлцээг бататган бэхжүүлэх, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, “Румын улс нь Европын хамгийн том био-органик хүнс үйлдвэрлэгч орон. Тэр дундаа наранцэцэг, улаан буудайн экспортоороо Европт дээгүүр байранд ордог гэдгийг онцлоод хөдөө аж ахуйн чиглэлд менежментийн шинэ арга, технологийн нэвтрүүлж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн салбар тэр дундаа хүнсний үйлдвэр, биотехнологи, агро туризм, тогтвортой хөгжлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, дадан сургах, харилцан туршлага солилцоход хамтарч ажиллах бүрэн боломжтой” гэлээ. Мөн мал эмнэлгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд энэ оны 9, 10 дугаар сард Румын улсын шинжээчдийн багийг Монгол Улсад илгээхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хоёр орны хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхээр чармайлт гаргаж байгаад талархал илэрхийлээд, саналыг хүлээн авч хоёр орны мэргэжлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Цаашид Талууд хөрсний доройтлыг бууруулах, үржил шимийг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших