Нууц мэдээллийн уурхай

УИХ-ын гишүүн Б. Саранчимэг тойргийнхоо иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа

Нийтэлсэн: 2019-07-08 01:18:33

Баянзүрх дүүрэг хамгийн олон хүн амтай дүүргүүдийн нэг. Тиймээс дүүргийн эрүүл мэндийн төвд дугаар авч , шаардлагатай үед эрүүл мэндийн үйлчилгээ авна гэдэг иргэдийн хувьд бэрхшээлтэй  асуудлын нэг. УИХ-ын гишүүн Б. Саранчимэгийн санаачлагаар “ Эрүүл иргэн- Эрүүл орчин- Эрүүл хөдөлгөөн” урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог 7-р сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Иргэдийн дунд зонхилон тохиолддог  зүрх судас , дотор, шүд, ЭХО зэрэг 10 төрлийн өвчнийг мэргэжлийн эмч нар оношилж зөвлөгөө  өглөө.

Үзлэгт хамрагдсан иргэдийн дунд зүрх судас, ходоод,  даралт ихсэх зэрэг өвчнөөр өвчилсөн тохиолдол зонхилж байна. Тиймээс өвчин нь хүндэрсэн зарим нэг иргэдийг дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай эмээр  хангаж эрүүл амьдрах зөвлөгөө мэдээллийг өгсөн юм.

УИХ-ын гишүүн Б. Саранчимэг “ Өнөөдөр бид эрүүл байхын тулд эрүүл орчин амьдарч ямар нэг зүйлээс урьчилан сэргийлэх нь хамгийн чухал. Ийм учраас хөтөлбөрийн хүрээнд 150 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож үзлэг хийж байна. Баянзүрх дүүрэг сүүлийн 20 жил эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдээгүй байсныг нэг тэрбум таван зуун сая төгрөгний хөрөнгө орууллатыг улсын төсвөөс санаачилан тусгуулж 4d, 5d эхо аппарат, шүдний аппарат зэрэг тоног төхөөрөмжтэй болсон. Эдгээр тоног төхөөрөмжүүд ашиглалтад орсноор иргэд 45 хоног хүлээдэг байсан бол 3 хоногт үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн ” гэлээ.

Мөн БЗД-ийн Эрүүл мэндийн   төвийн Нийгмийн эрүүл мэндийн албанаас болзошгүй эрсдэлээс урьдчилан  сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж , иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч ажиллаа.

Үзлэг оношилгоонд гурван хорооны 1000 гаруй иргэн хамрагдсан юм.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших