Нууц мэдээллийн уурхай

Авто угаалгын газруудад сургалт явуулж, зөвлөмж өглөө

Нийтэлсэн: 2019-07-05 01:26:26

 

Улаанбаатар хотын гүний усны нөөц 330 мянган м3/хоног байдгаас ашиглах боломжит нөөц нь 253.7 мянган м3/хоног юм. Нийслэл хотын хүн амын өсөлт, ашиглалтаас үүдэн гүний усны нөөцийг хамгаалах, хэрэглээг бууруулах шаардлага жилээс жилд нэмэгдэж байна. Ундны уснаас бусад хэрэглээнд гадаргын ус, цэвэршүүлсэн усыг ашиглах, усны зарцуулалт багатай техник технологийг нэвтрүүлэх замаар дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.

           Нийслэлийн Байгаль орчны газраас нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 90 гаруй авто угаалгын газруудын захирал, менежерүүдэд зориулсан авто угаалгын газруудад “Дахин ашиглах цэвэрлэсэн ус, техникийн ерөнхий шаардлага” MNS6734:2018 стандартыг нэвтрүүлэх, стандарт нэвтрүүлсэн газруудын туршлага хуваалцах уулзалт сургалтыг БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвтэй хамтран зохион байгууллаа.

2018 онд Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 170 авто угаалгын газрын захирал, менежерүүдэд зориулсан практик сургалтыг дэвшилтэт технологи бүхий хоёр угаалгын газрын материаллаг баазад тулгуурлан зохион байгуулж байсан ба сургалтын дараа угаалгын газруудад ус хэмнэх, дахин цэвэршүүлж ашиглах, технологийн шинэчлэл хийх зөвлөмж өгч, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үе шаттай арга хэмжээг нийслэлийн Байгаль орчны газраас авч хэрэгжүүлж байна..

Нэг автомашин угаахад дунджаар 40-50 литр цэвэр ус ашигладаг бөгөөд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 мянга /2017 оны байдлаар/ гаруй суудлын автомашиныг нэг удаа угаахад 1.6 сая литр цэвэр ус ашиглах тооцоо гарч байна. Газрын гүний цэвэр усыг ихээр ашиглаж байгаа энэ байдлыг өөрчлөхөд дээрх шаардлагын зорилго оршиж байгаа юм.

Бохир усыг бохирдолтын төрөл, хэмжээнээс нь хамааран цэвэршүүлэх олон төрлийн аргыг хэрэглэдэг бөгөөд нанотехнологийн болон электрокоагуляцийн аргыг түлхүү ашиглаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын усны үйлчилгээний тариф машин угаалгын газруудад литр тутамд 1.5 төгрөг байгаа бол бохир усны үйлчилгээний тариф м.куб тутамд 1700 төгрөг байна. Цаашид бохир усны үйлчилгээний тарифыг шатлан өсгөх, стандартаас давсан бохир ус төвлөрсөн шугам, хүрээлэн буй орчинд нийлүүлсэн тохиолдлыг олж илрүүлэх чадавхийг бэхжүүлэх, хариуцлагыг тухай бүр тооцож, таслан зогсоож байх шаардлагатай байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших