Нууц мэдээллийн уурхай

МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН ХОРООНЫ 19 ДҮГЭЭР ХУРАЛДААН УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Нийтэлсэн: 2019-06-28 01:25:50

 Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 19 дүгээр хуралдааныг 2019 оны 6 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав.

Хамтарсан хорооны хуралдааныг монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Европын Холбооны талаас Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн газрын захирал Гуннар Виганд нар даргалав.

Энэ удаагийн хуралдаан нь Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн жилд болж буйгаараа онцлог болж байна.

Хамтарсан хорооны хуралдааны үеэр улс төр, худалдаа, эдийн засаг, байгаль орчин, эрчим хүч, хөгжлийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар санал солилцож, илэн далангуй ярилцлаа.

Монгол, Европын Холбооны Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд Монгол, Европын Холбооны улс төрийн яриа хэлцээг 2020 оны эхний хагаст зохион байгуулахаар тохирлоо.

Монголын тал манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Европын Холбооны хөгжлийн тусламжийн Олон жилийн баримжаат хөтөлбөрт 2021–2027 онд үргэлжлүүлэн хамрагдах хүсэлтээ илэрхийлэв. Европын Холбооны талаас Монгол Улсад ажлын байр бий болгох, төсвийн бодлогыг шинэчлэхэд зориулан 50 сая еврогийн тусламжийн хөтөлбөрийг ойрын хугацаанд эхлүүлэхээ мэдэгдэв.

Монгол Улс Европын Холбоонд бараа бүтээгдэхүүн татваргүй экспортолдог “GSP+” хөнгөлөлтөд 2005 оноос хойш хамрагдаж ирсэн хэдий ч энэхүү хөтөлбөрийг хангалттай түвшинд ашиглаж чадахгүй байгааг онцлоод Монгол Улсын экспортын чадавхийг бэхжүүлэх, экспортын зах зээлийг төрөлжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцов. Энэ хүрээнд Эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуйн асуудлаарх яриа хэлцээг эхлүүлэхээр тохиролцов. Мөн Европын Холбооноос хэрэгжүүлж буй Худалдааг дэмжих төслийн хүрээнд тусгайлан сонгосон 4 салбарын бүтээгдэхүүний экспортын чадавхийг сайжруулж, бодит үр дүнд хүрэхээр тохирлоо.

Монгол Улс, Европын Холбоо нь олон улсын байгууллага, бүс нутгийн түвшинд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Хуралдааны үеэр Европын Холбооны тал өөрийн Ази, Европыг холбох стратегиа танилцуулав. Монгол Улс энхүү стратегийн хүрээнд Европын Холбоотой зам тээвэр, эрчим хүч, цахим холбоо, иргэд хоорондын харилцаагаа бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

Хамтарсан хорооны хуралдааны хүрээнд Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдаан, Хүний эрхийн асуудлаарх яриа хэлцээ 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр тус тус болов.

Талууд хуралдааны үеэр хэлэлцэж тохирсон асуудлаар Протокол үйлдэж, гарын үсэг зурав.

Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хороо нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын төлвийг хэлэлцэх чухал механизм юм. Хамтарсан хорооны дараагийн хуралдааныг 2020 онд Брюссель хотноо зохион байгуулахаар тохиров.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших