Нууц мэдээллийн уурхай

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БНСУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ТЭРГҮҮН ДЭД САЙД ЖУ СЭ ЁН-ТОЙ УУЛЗАВ

Нийтэлсэн: 2019-06-28 01:22:43

 Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны 4 дүгээр хуралдаан 6 дугаар сарын 28-ны өдөр болохтой холбогдуулан Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг өнөөдөр БНСУ-ын Гадаад хэргийн Тэргүүн дэд сайд Жу Сэ Ён-той уулзаж, Монгол, Солонгосын харилцааг шат ахиулан хөгжүүлэх агуулгын талаар болон хамтын ажиллагааны өргөн хүрээтэй сэдвээр ярилцав.

 

Дэд сайд нар ирэх онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санал солилцож, ирэх оныг Монгол, Солонгосын найрамдлын жил болгож зарлах, 30 жилийн ойг тусгай төлөвлөгөөний дагуу хоёр талдаа тэмдэглэн өнгөрүүлэх тухай санал солилцов. Мөн дээд, өндөр түвшинд ойрын үед хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар ярилцаж тохиров.

БНСУ-ын тал харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх зорилтыг хангах хүрээнд хоёр улсын ГХЯ хоорондын Стратегийн зөвлөлдөх уулзалтыг эхлүүлэх саналыг тавив. Манай тал уг саналыг талархан хүлээн авч, уг зөвлөлдөх уулзалтыг эхлүүлэх цаг хугацаа, ярилцах асуудлын хүрээ зэргийг ажил хэргийн түвшинд ярьж тохирохыг хариу санал болгов.

Монгол, Солонгосын ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлж, иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд хоёр улсын ГХЯ дэмжлэг үзүүлж үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар тогтов. Талууд иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлд хоёр талаас анхаарч ажиллахаа нотлов. Манай улс Сөүл хотод  визийн төв байгуулж байгаагаа мэдэгдэж, солонгосын тал виз олгох системийг шинэчлэн сайжруулах, виз олголтын хугацааг богиносгох тал дээр анхаарч байгаагаа тус тус харилцан мэдээлэв.

Дэд сайд Б.Батцэцэг соёл, боловсролын салбар дахь солилцооны ач холбогдлыг тэмдэглэж, соёлын өвийг сэргээн засварлах чиглэлд боловсон хүчин бэлтгэх, Монгол судлалыг хөгжүүлэх, Монголын соёлын өвийг хамгаалах ажил, арга хэмжээнд дэмжлэг үзүүлж байхыг солонгосын талд хүсэлт болгов.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших